НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАРЬЯА ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭ, 2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ БАЙДЛААР

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАРЬЯА ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭ, 2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ БАЙДЛААР


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАРЬЯА ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМНЭЛГИЙН

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭ /2016 оны 4 дүгээр сар/

 

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 дугаар тушаалын дагуу дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасаг, яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын хүлээгдлийн мэдээг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар нэгтгэсэн дүнг 2016 оны 3 дугаар сарын мэдээтэй харьцуулав.

 

1.Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл,дотрын хэвтүүлэн эмчлүүлэх тасаг, ахмадын эмнэлэгт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар нийт 242 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 24 өвчтөн 1-3 хоног, 36 өвчтөн 4-6 хоног, 77 өвчтөн 7-14 хоног, 105 өвчтөн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.

3-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 88 хүн буюу 36.4 хувиар нэмэгдсэн. Дотор 1, мэдрэлийн тасаг болон Ахмадын эмнэлэгт хүлээгдэл 10 - 54-өөр нэмэгдсэн байна.

 

2. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв

 

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар 124 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 31 өвчтөн 1-3 хоног, 45 өвчтөн 4-6 хоног, 33 өвчтөн 7-14хоног, 15 өвчтөн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна. 

 

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 23 хүн буюу 18.5 хувиар буурсан байна.

 

3.Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв

 

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар   94 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна.44 өвчтөн 1-3 хоног, 39 өвчтөн 4-6 хоног, 11 өвчтөн 7-14хоногийн хүлээгдэлтэй байна. 

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад 94 хүнээр нэмэгдсэн байна.

 

4.Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэл, уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар112 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 11 хүн 1-3 хоног, 20 хүн 4-6 хоног, 18 хүн 7-14 хоног, 39 хүн 15-30 хоног, 24 хүн 1 сараас дээш хоногийн хүлээгдэлтэй байна. Бусад тасгуудад хүлээгдэлгүй байна.

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 8 хүн буюу 7.1 хувиар буурсан хэдий ч дотор, уламжлалтын тасагт нэмэгдсэн байна.

 

5. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв

 

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар 30 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 7 хүн 4-6 хоног, 18 хүн 7-14 хоног, 5 хүн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна. Бусад тасгуудад хүлээгдэлгүй байна.

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 9 хүн буюу 30 хувиар нэмэгдсэн бөгөөд мэдрэлийн тасагт хүлээгдэл нэмэгдсэн.

 

6. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

 

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад амбулаторийн үзлэгийн хүлээгдэл буурсан. Үзлэгийн 99.8 хувь нь өдөртөө үзүүлсэн байна.

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад оношлогооны кабинетуудад хүлээгдэлгүй өдөртөө хийгдэж байна.

 

 7. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 4272 буюу 66.7 хувиар нэмэгдсэн байна. Шүд, дотор, мэдрэл, ДШБ, хүүхэд, нүд, ЧХХ, бөөр, ЗСС, хавдар эмэгтэйчүүдийн кабиетийн үзлэгийн хүлээгдэл 68 – 907 хүнээр нэмэгдсэн байна.

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад оношлогооны хүлээгдэл 4499 хүн буюу 97.1 хувиар нэмэгдсэн байна.

 

8. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар 146 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 9 өвчтөн 1-3 хоног, 25 өвчтөн 4-6 хоног, 44 өвчтөн 7-14 хоног, 68 өвчтөн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 43 буюу 29.4 хувиар нэмэгдсэн. Дотор 2, мэдрэлийн тасагт 6 - 42-оор нэмэгдсэн байна.

 

 9. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хүүхдийн тасгийн 165 ортой ба 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар орны хүлээгдэлгүй байна.

 

 

 10. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар дотрын тасагт 16 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 4 өвчтөн 1-3 хоног, 5 өвчтөн 4-6 хоног, 4 өвчтөн 7-14 хоног, 3 өвчтөн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.

3-р сарын мэдээтэй харьцуулахад түвшиндээ байна.

 

 11. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлэг нийт 310 ортой ба мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар хүлээгдэлгүй байна.

 

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад хүлээгдэлгүй байна.

 

12. Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлэг нийт 180 ортой ба дотор, мэдрэл, уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар 17 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. Бусад тасагт хүлээгдэлгүй байна.

 

3-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 5 буюу 29.4 хувиар буурсан байна.

 

13. Энэрэл эмнэлэг

 

Тус эмнэлэгт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар орны хүлээгдэлгүй байна.

 

14.Наркологийн эмнэлэг

 Тус эмнэлэгт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар 52 хүн хэвтэх ор хүлээж байна.

3-р сарын мэдээтэй харьцуулахад хүлээгдэл 16 буюу 30.7 хувиар буурсан байна.

 

 16. Нийслэлийн түргэн тусламжийн төв

 

 

Нийслэлийн түргэн тусламжийн төв, дүүргүүдийн түргэн тусламжийн салбар нэгжүүд 2016 оны 3 дугаар сарын 23-наас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны хооронд  33474 дуудлага хүлээн авснаас 31.8 хувийг (10652 дуудлага) 0-20 минутын дотор, 31.6 хувийг (10563 дуудлага)  21-40 минут, 18.6 хувийг (6236 дуудлага)  41-60 минут, 18.0 хувийг (6023 дуудлага)  1 цагаас дээш хугацаанд дуудлага авснаас хойш  очиж, үйлчилсэн байна. 

3-р сарын дуудлагатай харьцуулахад нийт дуудлага 5158 буюу 15.4 хувиар нэмэгдсэн байна.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл