Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээ, 2016 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар

Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээ, 2016 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн хүлээгдлийн мэдээг 2016 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар нэгтгэсэн дүн. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

УНТЭ-ийн Амбулаторын эмчийн үзлэгийг хүлээгдэл үүсгэхгүйгээр өдөр бүр  нэмэлт цагийн үзлэгийг тухайн мэргэжлийн клиникийн  эмч нар дотоод зохион байгуулалтыг байнга зохицуулж ажиллуулснаар хүлээгдэл чирэгдэл эрс буурсан.  

   Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчдийн орны хүлээгдлийг яаралтай хэвтэх шаардлагатайгаас /дотор болон мэс заслын хурц өвчин, цус алдалт, буглаа/ бусад тохиолдлыг тухайн тасаг, клиникийн орны хувиарлалт, мэс заслын хагалгааны төлөвлөгөөний дагуу товлолт байдлаар хугацааг төлөвлөж хэвтүүлж байна.

Амбулаторийн 2 кабинетийн дунд “зохицуулагч сувилагч”-ийг ажиллуулан үзлэгийн эмчид хаалганы гадна үзлэгийн дугаарын дагуу зохицуулан, номер аваад цагтаа ирээгүй үйлчлүүлэгчийн цагийг хүчингүй болгон, оронд нь (60 минутаас дээш хугацаанд) үзлэгийн цагт  тухайн үед үзүүлэх үйлчлүүлэгчийг үзлэгт хамруулан хүлээгдлийг бууруулж байна.

Тасгуудын ахлах менежерийн “Танд тусалъя” баг, угтах, лавлах, зөвлөх үйлчилгээг зохион байгуулан үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдэл:  Энэ оны өмнөх сартай харьцуулахад үе мөчний кабинетийн үзлэгийн хүлээгдэл 88-аар нэмэгдэж, харин өмнөх оны мөн үед амбулаторт хүлээгдэлгүй байсан байна.

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

 

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдэл: Энэ оны өмнөх сартай харьцуулахад уламжлалт,  зүрх судас, уушигний тасгийн хүлээгдэл буурч, харин бөөр, мэс засал, дотрын тасгийн хүлээгдэл нэмэгдэж 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. Мэдрэлийн тасаг энэ сард хүлээгдэлгүй байна. Харин өмнөх оны мөн үед бөөр, зүрх судас, мэдрэл, уламжлалтын тасаг 3-6 хоногийн хүлээгдэлтэй байсан байна.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Оношилгооны кабинетын хувьд: Өмнөх сартай харьцуулахад рентгенээс бусад оношилгооны кабинетуудын хүлээгдэл буурсан байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгджээ.

Лабораторийн шинжилгээний хувьд:

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, иммунологи, бактериологи 3-6 хоногийн хүлээгдэлтэй, яаралтай журмаар хийгдэж буй шинжилгээ хүлээгдэлгүй хийгдэж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.  

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Зүрх судас, Элэг цөс, Мэдрэл судлал 4-6 хоног бусад кабинетууд хүлээгдэлгүй байна.

Хүлээгдлийг бууруулах зорилгоор Зүрх судлал, Хоол боловсруулах эрхтэн судлал, Мэдрэл судлал, Бөөр судлалын чиглэлээр тус бүр 2 кабинет ажиллуулж байгаа боловч тус эмнэлгийн лавлагаа тусламж үйлчилгээг авах хүсэлтэй үйлчлүүлэгчдийн тоо буурахгүй байна.

Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгчийн эмчийн үзлэг чирэгдэлгүй хийгдэж байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд харин 2016 оны өмнөх сартай харьцуулахад амбулаторийн үзлэгийн хүлээгдэл өнгөрсөн сартай ижил түвшинд буюу 4-6 хоногийн хүлээгдэлтэй байна. 

Оношилгооны кабинетын хувьд:

Хэвлийн дуран, цуллаг эрхтний хэт авиан оношилгоо, зүрхний бичлэг 7-14 хоног, рентген зураг авалт, зүрхний эхо 3-6 хоног бусад кабинетууд өдөртөө үзлэг хийгдэж байна.

Яаралтай журмаар хийгдэж буй оношилгоо, шинжилгээ хүлээгдэл чирэгдэлгүй хийгддэг. Өмнөх сартай харьцуулахад оношилгооны кабинетийн үзлэгийн хүлээгдэл өнгөрсөн сартай ижил түвшинд буюу 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.

 

Лабораторийн шинжилгээний хувьд:

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ 7-14 хоногийн хүлээгдэлтэй, яаралтай журмаар хийгдэж буй шинжилгээ хүлээгдэлгүй хийгдэж байна. Өмнөх сартай харьцуулахад шинжилгээний хүлээгдэл өнгөрсөн сартай ижил түвшинд буюу 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.

 

            Хүлээгдлийн шалтгаан: Тус эмнэлэг нь харьяалал харгалзахгүй /бүх дүүрэг, орон нутаг/ үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэхээр  ирсэн үйлчлүүлэгчдийг хүлээн авч үйлчилж байгаа ба бүх дүүрэг, орон нутгийн иргэдийн хүсэлтийг харгалзан товлолт цагийн үйлчилгээг утсаар авч байгаатай холбоотой ачаалал, хүлээгдэлтэй байна.

 

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Орны хүлээгдлийн хувьд:

Мэдрэлийн мэс заслын тасаг 15-30 хоног, зүрхний эмгэг судлалын тасаг, бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасаг, зүрхний мэс засал 7-14 хоног, элэг цөс, мэдрэл судлалын тасаг 3-6 хоног, бусад тасгууд хүлээгдэлгүй байна.

Яаралтай хийгдэх мэс заслууд хүлээгдэлгүй хийгдэж байна.

Өмнөх 2 сарын мэдээтэй харьцуулж үзэхэд: Орны хүлээгдлийн хувьд хамгийн их хүлээгдэлтэй Мэдрэлийн мэс заслын тасаг 14 хоногийн байсан бол энэ сард 15-30 хоног болж ачаалал ихэссэн байна. Мөн урьд оны мөн үетэй харьцуулахад зүрх судас, элэг цөс, зүрхний мэс заслын тасгийн хүлээгдэл нэмэгдсэн байна.

 

хавдар судлалын үндэсний төв

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Амбулаторийн үзлэгийн кабинетийн хувьд: Уушиг-дотор, хавдар, химийн кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй 27 байгаа нь товлолт хими эмчилгээний өмнө үзүүлэхээр урьдчилан авсан цаг тул хүлээгдэлтэй харагдаж байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад элэг цөс, нойр булчирхай, зүрх судасны тасгийн хүлээгэдл буурч, мэс засал, эмэгтэйчүүд, хавдар, толгой хүзүүний мэс засал, хөнгөвчлөх, туяа, хими эмчилгээний тасагт хүлээгдэл нэмэгджээ.

Оношилгооны кабинетийн хувьд: Эхо кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй, дурангийн кабинет хүлээгдэлгүй байна.

Дугаар аваад үзлэгтээ ирээгүй  26 үйлчлүүлэгч- Эргэн дуудах үйлчилгээгээр лавлагаа авахад  -Яаралтай  болон өвчтөний өөрийн хүсэлтээр урьдчилан үзүүлж  үзлэгт хамрагдсан 16 үйлчлүүлэгчид  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

2016 оны 2 дугаар сартай харьцуулахад: 3 дугаар сард зүрх судасны эмч ээлжийн амралттай учир уушигний эмч дангаараа ажилласан, химийн кабинетад товлолт хими эмчилгээний өмнө үзүүлэхээр урьдчилан авсан цаг тул хүлээгдэлтэй харагдаж байна. 3 дугаар сард дугаар аваад үзлэгтээ ирээгүй 26 үйлчлүүлэгчээс эргэн дуудах үйлчилгээгээр лавлагаа авахад яаралтай болон үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр урьдчилан үзүүлж үзлэгт хамрагдсан 16 үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Тайлбар:

1. Туяа эмчилгээний аппаратны хүлээгдэл 27 байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад өдрийн эмчилгээний хүлээгдэл буурч, элэг, цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүдийн мэс засал, хөнгөвчлөх, туяа, хими эмчилгээний тасгийн хүлээгдэл нэмэгджээ. Өмнөх сартай харьцуулахад элэг, цөс нойр булчирхай, эмэгтэйчүүдийн мэс засал, хөнгөвчлөх, хими эмчилгээний тасгийн хүлээгдэл нэмэгджээ.

Гэмтэл, согог судлалын үндэсний төв

2016 оны 3 сарын 29-ний байдлаар хүлээгдэлгүй байна. Урьд оны мөн үе, өмнөх саруудад мөн хүлээгдэлгүй байжээ.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

2016 оны 3 сарын 29-ний байдлаар хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав. 

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Өмнөх сартай харьцуулахад 1-3 хоногийн хүлээгдэл нэмэгдэж, 4-өөс дээш хоногийн хүлээгдэл буурсан байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад неврозийн тасгийн хүлээгдэл 2 дахин буурсан байна.

Оношилгооны кабинетын хувьд эмгэг сэтгэл судлалын кабинет урьд оны мөн үед оношилгооны кабинетэд 8 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй байсан бол энэ онд 1-2 хоногийн хүлээгдэлтэй 71, 3-6 хоногийн хүлээгдэлтэй 13 үйлчлүүлэгч байна. Оношилгооны кабинетийн 1-6 хоногийн хүлээгдэл өмнөх сараас 47-оор нэмэгдсэн байна.

  ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ          

Хүүхдийн зөвлөх поликлиник: Мэдрэлийн кабинет 7 хоног, Зүрх судасны кабинет 6 хоног, Хараа хамгаалах кабинет 7-с дээш хоног, Чих хамар хоолойн кабинет 4 хоног, Сонсголын кабинет 12 хоног, Нүдний кабинет 7 хоног,  Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын кабинет 2 хоногийн хүлээгдэлтэй байна. Урьд оны мөн үеэс хүлээгдлийн тоо 2 дахин нэмэгдэж, өмнөх сараас мэдрэл, зүрх судас, сонсгол зэрэг кабинетуудад  нэмэгдэж, бусад кабинетийн хүлээгдэл буурсан байна.

Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник: ЭХО оношилгооны кабинет 4 хоногийн хүлээгдэлтэй байна. Эмэгтэйчүүдийн кабинет 1 хоногийн хүлээгдэлтэй байна.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн

            Тус эмнэлэг нь цахим бүртгэл нэвтрүүлээгүй учраас амбулаторийн үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдэл гарахгүй. Харин хэвтэн эмчлүүлэхээр 1-3 ор хоног хүлээж байгаа 29, 3-6 ор хоног хүлээж байгаа 69, 7-14 хоног хүлээж байгаа 41, 15-30 хоногтой 34 буюу нийт 173 үйлчлүүлэгч хүлээгдэж байна. Урьд оны мөн үед хүлээгдэлгүй байсан байна.

Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилал 2016 оны 3 сарын 29-ний байдлаар хүлээгдэлгүй байна.

2016-04-06

Холбоотой мэдээ, мэдээлэл