Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээ, 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээ, 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 дугаар тушаалын дагуу дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасаг, яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын хүлээгдлийн мэдээг 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар нэгтгэсэн дүнг 2 сарын мэдээтэй харьцуулсан байдал

1.    Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл,дотрын хэвтүүлэн эмчлүүлэх тасаг, ахмадын эмнэлэгт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар нийт 154 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 46 өвчтөн 1-3 хоног, 56 өвчтөн 4-6 хоног, 52 өвчтөн 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 11-р буурсан байна.

2. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар 147 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 32 өвчтөн 1-3 хоног, 49 өвчтөн 4-6 хоног, 49 өвчтөн 7-14хоног, 17 өвчтөн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.  

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 70-р нэмэгдсэн байна. ТТТӨ нэмэгдсэнтэй холбоотойгоор ХУДНЭ-ээс 6,7,8 –р хорооны дотор, мэдрэлд хэвтэх хүмүүсийг авч байгаа учраас орны хүлээгдэл өндөр байна.

3.Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар   орны хүлээгдэлгүй байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 1-р буурсан байна.

4.Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэл, уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар116 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 27 хүн 1-3 хоног, 12 хүн 4-6 хоног, 21 хүн 7-14 хоног, 40 хүн 15-30 хоног, 16 хүн 1 сараас дээш хоногийн хүлээгдэлтэй байна. Бусад тасгуудад хүлээгдэлгүй байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 8-аар нэмэгдсэн байна. Дотор, уламжлалтын тасагт нэмэгдсэн байна.

5. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар 21 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба дотор, мэдрэлийн тасагт 7 хүн 4-6 хоног, 3 хүн 7-14 хоног,11 хүн 15 ба дээш хоногийн хүлээгдэлтэй байна. Бусад тасгуудад хүлээгдэлгүй байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 12-р нэмэгдсэн бөгөөд дотор, мэдрэлийн 2 тасагт 2-ланд нь нэмэгдсэн.

6. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

2-р сарын мэдээтэй харьцуулахад амбулаторийн үзлэгийн хүлээгдэл буурсан. Бүх тасгуудад буурсан байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад оношлогооны кабинетуудад хүлээгдэлгүй өдөртөө хийгдэж байна.

7. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 667-р нэмэгдсэн байна. 2-оос дээш хоногийн хүлээгдэл буурсан хэдий ч 1 хоногийн хүлээгдэл 779 буюу 47 хувиар нэмэгджээ. Шүд, дотор, ДШБ, мэс засал, эмэгтэйчүүдийн кабиетийн үзлэгийн хүлээгдэл нэмэгдсэн байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад оношлогооны хүлээгдэл 54-р бууурсан хэдий ч 2 хоногийн хүлээгдэл нэмэгдсэн байна.

8. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар 103 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 1 өвчтөн 1-3 хоног, 8 өвчтөн 4-6 хоног, 59 өвчтөн 7-14 хоног,35 өвчтөн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 31-р нэмэгдсэн байна.

9. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хүүхдийн тасгийн 165 ортой ба 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар орны хүлээгдэлгүй байна.

10. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар дотрын тасагт 16 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 4 өвчтөн 1-3 хоног, 4 өвчтөн 4-6 хоног, 4 өвчтөн 7-14 хоног, 4 өвчтөн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 5-аар нэмэгдсэн байна.

11. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлэг нийт 310 ортой ба мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар 8 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 6 өвчтөн 1-3 хоног, 2 өвчтөн 4-6 хоногийн хүлээгдэлтэй байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 4-өөр нэмэгдсэн байна.

12. Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлэг нийт 180 ортой ба дотор, мэдрэл, уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар 22 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. Бусад тасагт хүлээгдэлгүй байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад нийт хүлээгдэл 12-р нэмэгдсэн байна. Мэдрэл, уламжлалтын тасагт нэмэгджээ.

13. Энэрэл эмнэлэг

Тус эмнэлэгт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар орны хүлээгдэлгүй байна.

14. Наркологийн эмнэлэг

Тус эмнэлэгт 2016 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар 68 хүн хэвтэх ор хүлээж байна.

2-р сарын мэдээтэй харьцуулахад хүлээгдэл 19-өөр нэмэгдсэн байна.

16. Нийслэлийн  түргэн тусламжийн төв        

Нийслэлийн түргэн тусламжийн төв, дүүргүүдийн түргэн тусламжийн салбар нэгжүүд 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2016 оны 3 дугаар сарын 24-ний хооронд  28316 дуудлага хүлээн авснаас 30,2 хувийг (8549 дуудлага) 0-20 минутын дотор, 34,5 хувийг (9776 дуудлага)  21-40 минут, 15,8 хувийг (4477 дуудлага)  41-60 минут, 19,5 хувийг (5517 дуудлага)  1 цагаас дээш хугацаанд дуудлага авснаас хойш  очиж, үйлчилсэн байна.

2-р сарын дуудлагатай харьцуулахад нийт дуудлага нэмэгдсэн байна. 0-60 минутын хүлээгдэл буурсан хэдий ч 1 цагаас дээшхи цагийн хүлээгдэл нэмэгдсэн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газар

Холбоотой мэдээ, мэдээлэл