ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА.


 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН
ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА.
 
Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын 2 дугаар хэсгийн 2.2.4 дэх заалт, 2017 оны “Магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулж, томилох, чөлөөлөх журам батлах тухай” А/118 дугаар тушаалаар батлагдсан журамд заасан дагуу Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд шинжээчид нэр дэвшүүлнэ.
 
Тавигдах шаардлага
  1. Тухайн мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан;
  2. Анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэшлийн зэрэг эсхүл эрдмийн цолтой;
  3. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвар, дадлага туршлагатай;
  4. Эмнэлгийн удирдлага, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдаж байсан, судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай;
  5. Тасаг, нэгжийн эрхлэгчээс дээш удирдах албан тушаал эрхэлдэг эсвэл удирдаж байсан туршлагатай;
  6. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага (эмнэлэг, сувилал, эм хангамжийн байгууллага)-д удирдах албан тушаал эрхэлдэггүй;
  7. Ёс зүй, харилцаа, хандлагын зөрчил гаргаж байгаагүй;
  8. Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
Дээрх шаардлагыг хангасан дараах мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтэн сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:
  • Их эмч: эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, хүүхэд, дотор, мэдрэл, сэтгэц, нүд, чих хамар хоолой, яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, чих хамар хоолой, нүүр ам судлал, арьс, харшил, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, халдварт, хавдар, хөнгөвчлөх, эмгэг судлал, лаборатори, дүрс оношилгоо, тархвар судлаач,
  • Эмнэлзүйн эм зүйч,
  • Сувилагч: дипломын болон бакалаврын боловсролтой, төрөлжсөн мэргэшлээр мэргэшсэн,
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер.
Бүрдүүлэх баримт бичиг:
  1. Өргөдөл;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. Дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, удирдлагын сургалтын гэрчилгээ, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, эрдмийн цол болон мэргэшлийн зэргийг нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  5. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, ажлын дадлага туршлага, тасралтгүй сургалтад хамрагдсан талаарх ажиллаж буй байгууллага, мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт;
  6. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл (УИХ-ын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтаар);
  7. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг;
  8. Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт.
Сонгон шалгаруулалтад оролцох мэргэжилтний баримт бичгийг Эрүүл мэндийн яамны  бичиг хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээж авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 51-266178  дугаарын утсаар лавлана уу.
           
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ, мэдээлэл