БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр 15 хүн нэмж өвчилжээ

БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр 15 хүн нэмж өвчилжээ


БНХАУ-Д БҮРТГЭГДСЭН ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙГҮЙ УУШИГНЫ ХАТГАЛГАА өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас цуврал зөвлөмжүүдийг хүргэж байна. Энэ удаа амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна!!!!!!!
Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, 7 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны 1 хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байна.
1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
2. Амны хаалт тогтмол хэрэглэх;
3. Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
5. Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;

Холбоотой мэдээ, мэдээлэл