ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА


Сонгон шалгаруулалтын нэр: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн 3 төлөөллийг сонгох сонгон шалгаруулалт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг дор дурьдсан ТББ, мэргэжлийн, нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлөөс тус бүр нэг төлөөллийг тус тусад нь сонгон шалгаруулна. Үүнд:
Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага;
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага;
Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбарзөвлөл; Дээрх гурван төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцогч бүр нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26-д заасан санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх /Байгууллагын гэрчилгээний хуулбар, Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр, Эрүүл мэндийн чиглэлээр, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар, зөвлөлийн болон байгууллагын дэлгэрэнгүй танилцуулгыг ирүүлэх, мөн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сүүлийн нэг жилээр, нотлох баримтын хамт дэлгэрэнгүй мэдээлэлтэй ирүүлэх /
Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх / Улсын нэгдүгээр төв эмнэлгээс тухайн эмнэлэгтэйашиг сонирхлын зөрчилгүй талаархтодорхойлолт гаргуулж, ирүүлэх /
Санхүүгийн зөрчилгүй байх / Татварын байгууллагын тодорхойлолт, шүүхийн нэгдсэн архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт /
Сонгон шалгаруулалтад оролцогч нь материалыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутаас өмнө Эрүүл мэндийн яамны бичиг хэргээр дамжуулан өгнө.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын VIII байр, Олимпийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14210, Монгол Улс, Эрүүл мэндийн яам, Хуулийн хэлтэс. Утас: 261845 

Холбоотой мэдээ, мэдээлэл