ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын эмч, хүндэт профессор Р. Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв, “Гэрлийн Пүрэв” сан байгуулагдсаны 9-н жилийн ой, ЭМЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд “ПНЕВМОКОНИОЗЫН ДҮРС ОНОШИЛГОО БА ЯЛГАН ОНОШИОГОО” сэдэвт сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 08,09-ний  өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын танхимд  зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгаас дүрс оношилгоо, уушиг, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч нар болон рентген техникч зэрэг  260 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд нийт 30 гаруй эмнэлзүйн лекц, илтгэл танилцуулагдснаас УГТЭ-ийн сүрьеэгийн зөвлөх эмч Д.Энхтуяагийн “Сүрьеэ нянгийн халдвараас ялган оношилох” сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр шалгарлаа.
Энэхүү хурлын үеэр УГТЭ-ийн захиргаанаас МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор, дүрс оношилгооны зөвлөх зэргийн эмч Ц.Бадамсэдэд “Гэрлийн пүрэв” санд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” хадгалууллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл