ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ


ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд ”ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан байдаг.
     “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт Эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх; эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна хэмээн заасан.
  
 Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч Ц.Отгонцэцэг,  СМЗТ-ийн Эрүүл мэндийн даатгалын эмч П.Энхтуяа нар Говь-Алтай аймгийн ЭМГ-ын дарга Ц.Туяа, ЭТХ-ийн дарга Г.Нэмэхбаяр, Эрүүл мэндийн Статистик мэдээ, мэдээлэл, мэдээний сан хариуцсан мэргэжилтэн Ш.Майнбаяр,  Хүүхдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Батцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Ундрах, ЭЭОД Ш.Сэлэнгэ, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Г.Лхагважаргал, Төрөх тасгийн эрхлэгч А.Сувдмаа нартай уулзан, хүүхдийн өвчлөл, эндэгдэл, амьгүй төрөлт, эхийн ноцтой хүндрэлийн байдал болон өсвөр үеийнхний эрүүл мэндийн тандалтын тогтолцоонд дэмжлэгт хяналт хийх талаар танилцуулан, “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-IV” номыг гардуулав.

ЭМС-ын тушаалын биелэлт, эх, хүүхэд, өсвөр үе, нүдний эрүүл мэндийн програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

© 2019. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ - Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно.