ЖАЙКА-ийн төслийн зохицуулагч Нозаки Тамоцү-г Эрүүл мэндийн яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

ЖАЙКА-ийн төслийн зохицуулагч Нозаки Тамоцү-г Эрүүл мэндийн яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнав


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, төслийн одоогийн зохицуулагч Нозаки Тамоцү, төслийн зохицуулагчаар 2019 оны 7 дугаар сараас шинээр томилогдсон Окума Хироши нарыг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Д.Баярмаа байлцав.
“Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн зохицуулагчаар 2017 оны 7 дугаар сард томилогдсоноос хойших 2 жилийн хугацаанд санаачилгатай, хичээнгүй ажилласан Нозаки Тамоцүд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар чин сэтгэлийн талархал илэрхийлж,  Эрүүл мэндийн яамны “Хүндэт тэмдэг”-ийг гардуулж, баяр хүргэлээ.

Төслийн зохицуулагчаар шинээр томилогдон ирсэн Окума Хирошид Монгол Улсад тавтай морилохыг хүсч, Эрүүл мэндийн яамны зүгээс цаашид хамтран ажиллахад бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа уламжлав.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл