ДАРХАН ТӨМӨРЛӨГ ҮЙЛДВЭРТ ГАРСАН ХИМИЙН БОДИСЫН ХОРДЛОГЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

ДАРХАН ТӨМӨРЛӨГ ҮЙЛДВЭРТ ГАРСАН ХИМИЙН БОДИСЫН ХОРДЛОГЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ


Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд 2017 оны 11-р сарын 27-28-ны өдрүүдэд химийн бодисын хордлогод өртсөнтэй холбогдуулан хордлогын шалтгааныг судлан тодорхойлох, цаашид хордлого гарахаас сэргийлэх зөвлөмж боловсруулах ажлын хэсэг  тус үйлдвэрт химийн бодисын өртөлтийн үнэлгээ хийсэн. 
Уг үнэлгээний дүнг танилцуулах, зөвлөмжийн дагуу хордлогийн эсрэг авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг орон нутгийн төрийн байгууллагын удирдлагуудад  танилцуулах уулзалтыг Дархан-Уул аймагт 2019 оны 07-р сарын 04-05-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.   
Уулзалтыг нээж Дархан –Уул аймгийн Засаг дарга С.Насанбат,  ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа нар үг хэллээ. АУ-ны Доктор Д.Нарансүх “Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудын химийн бодисын өртөлтийн үнэлгээ”, Дархан Төмөрлөг үйлдвэр ХК-ний үйлдвэрлэл хариуцсан дэд захирал К.Энхчулуун “Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс химийн бодисын хордлогын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар” тус тус мэдээлэл хийж хэлэлцүүллээ.
Уулзалтад аймгийн Засаг Дарга, Нийгмийн бодлогийн хөгжлийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, ОБГ, БОАЖГ, МХГ, ЭМГ-ын удирдлагууд болон Дархан Төмөрлөг үйлдвэрийн  удирдлага холбогдох албан тушаалтнууд, АШУҮИС-ийн НЭМС-ийн үнэлгээ хийсэн багийн гишүүд, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга, МХЭАҮХолбооны тэргүүн зэрэг мэргэжилтнүүд  оролцож санал солилцлоо.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл