ДЭМБ-ЫН ЗӨВЛӨХ МИЧ МИЖАРЕС НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ДЭМБ-ЫН ЗӨВЛӨХ МИЧ МИЖАРЕС НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


ДЭМБ-ын Номхон далайн Баруун эргийн бүсийн зөвлөх Мич Мижарес 2019 оны 6-р сарын 13 нд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хүрэлцэн ирж, тус төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, дэд захирал Г.Цагаанхүү болон хамт олны төлөөлөлтэй уулзаж, энэ өдрүүдэд хамтран зохион байгуулж байгаа сургалт, үйл ажиллагааны талаар ярилцан санал солилцов.
"Хотын хүн амын эрүүл мэндийг дэмжих болон зан үйлийн өөрчлөлтөөр халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийг сайжруулах" сэдэвт сургалт үр дүнтэй, орон нутгийн төлөөллийн оролцоо сайтай, зохион байгуулалт өндөр түвшинд болсныг зөвлөх онцлон тэмдэглэв.

Цаашид эрүүл мэндийг дэмжих, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр олон улсад нэвтрүүлж байгаа сургалт, нөлөөллийн шинэлэг аргууд мөн мэргэжилтнүүдийг сургах боломжуудын талаар үнэтэй санаа, зөвлөмжүүдийг хатагтай Мич Мижарес өгч байв.

Дараа нь ДЭМБ-ын Баруун эргийн бүсийн зөвлөх Мич Мижарес НЭМҮТ-ийн алба хэлтсүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг үзэж танилцсан юм. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл