2018 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

2018 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 9 байгууллага /УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, НЭМГ, УАУТ ГССҮТ/ мэдээ ирүүлсэн.

 

Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:

2018 оны 3 дугаар  сард  хүлээгдлийн мэдээ ирүүлсэн байгууллагуудаас  УНТЭ,  УХТЭ-ийн  амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан  бол  УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн амбулаторийн кабинетүүдэд хүлээгдэл  буурсан ба тусламж үйлчилгээг өдөрт нь үзүүлсэн байна. (Дүрслэл 1)

 

УНТЭ-ийн  амбулаторийн 15 кабинетэд нийт  367 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдэж өмнөх сарын хүлээгдлээс 336 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Үүнээс: Бөөрний кабинетэд 4 үйлчлүүлэгч, зүрх судасны кабинетэд 3 үйлчлүүлэгч, уушигны кабинетэд 5 үйлчлүүлэгч, мэс заслын кабинетэд 8 үйлчлүүлэгч, нүд судлал 12 үйлчлүүлэгч, нүдний даралтын кабинет 43 үйлчлүүлэгч, чих хамар хоолой хүлээгдэлгүй, мэдрэл судлалын кабинетэд 52 үйлчлүүэгч, булчирхайн кабинет 16 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй, урологийн кабинет 67 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй,  хоол боловсруулах эрхтэн судлал 98 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй, эрүү нүүрний мэс засал 17 үйлчлүүлэгч, үений мэс засал 15 үйлчлүүлэгч, хэрх үе судлалын кабинет 27 үйлчлүүлэгчийн хүлээгдэл тус бүр 2-3 хоногийн хугацаатай  хүлээгдэлд  бүртгэгджээ.

 

УХТЭ-ийн  амбулаторийн хүлээгдэл өнгөрсөн сард 11 кабинетэд нийт 65  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн бол 3 сард 12 кабинетэд 242 үйлчлүүлэгийн хүлээгдэл бүртгэгдэж өмнөх сарын хүлээгдлээс 177 үйлчлүүлэгийн хүлээгдлээр нэмэгдсэн байна. Үүнд: бөөр судлалын кабинетэд 4, зүрх судасны  кабинетэд 73 үйлчлүүлэгч хүлээгдэж байгаагаас 31 нь 1 хоногийн дараа 42 үйлчлүүлэгч нь 2-3 хоногийн хүлээгдэлтэй, уушиг судлал 13 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй, мэдрэл судлал 40 үйлчлүүлэгч 1-2 хоногийн хүлээгдэлтэй,  нүдний кабинет 6 үйлчлүүлэгч 1-2 хоногийн хүлээгдэлтэй, чих хамар хоолой 3 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй, булчирхайн кабинет 40 үйлчлүүлэгч 1-2 хоногийн хүлээгдэлтэйгээс 33 нь 1 хоногийн хүлээгдэлтэй, урологийн кабинет 5 хүн 1 хоногийн хүлээгдэлтэй, хоол боловсруулах эрхтэн судлал 47 үйлчлүүлэгч, эмэгтэйчүүдийн кабинетэд 21 үйлчлүүлэгч тус тус хүлээж  үйлчлүүлсэн байна.  

 

УГТЭ-ийн зүрх судасны кабинетэд 1-2 хоногийн хугацаанд 37 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн нь өмнөх сарын хүлээгдлээс 4 үйлчлүүлэгчээр буурсан, мэдрэлийн кабинетэд 40 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй үйлчлүүлсэн байна.

 

ХСҮТ-ийн амбулаторийн 9 кабинетэд нийт 82  үйлчлүүлэгч хүлээгдэлд бүртгэгдсэн нь өмнөх сарын хүлээгдлээс 35 үйлчлүүлэгчээр буурсан байна. Үүнээс: элэг цөс нойр булчирхайн мэс засал 11 үйлчлүүлэгч, хими эмчилгээний кабинет 10 үйлчлүүлэгч,  цээжний хөндийн мэс засалд 26 үйлчлүүлэгч, эмэгтэйчүүдийн мэс заслын кабинетэд 8 үйлчлүүлэгч,  ерөнхий мэс заслын кабинет 5 үйлчлүүлэгч,  толгой хүзүүний мэс заслын кабинетэд 4,  туяа эмчилгээний кабинетэд 12 үйлчлүүлэгч, хөнгөвчлөх эмчилгээнд 5, ерөнхий хавдар судлалын кабинет 1 үйлчлүүлэгч тус бүр 1-7 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ.

 

Дүрслэл 1

 

Хоёр.  Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2018 оны 3 дугаар   сард УНТЭ, УХТЭ, УГТЭ,  СЭМҮТ-ийн  оношлогооны  тасгуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна. (Дүрслэл 2)

 

УНТЭ-ийн  1-р сарын мэдээнд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэхээр 31 үйлчлүүлэгч 7-14 хоног хүлээгдэж байсан бол 2 сарын мэдээнд хүлээгдэл байхгүй 3-р сард 1 хоногоор 4 үйлчлүүлэгч байна. Рентген 306 үйлчлүүлэгч 1-14 хоног хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 271 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Хэвлийн эхо 123 үйлчлүүлэгч 7-14 хоног хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 45 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Зүрхний цахилгаан бичлэг 9 үйлчлүүлэгч 7-14 хоног хүлээж үйлчлүүлсэн байна. Тархины цахилгаан бичлэг хийлгэхээр 24 үйлчлүүлэгч 3-6 хоног хүлээж үйлчлүүлжээ. Радиоиммунологийн шинжилгээнд 96 үйлчлүүлэгч 7-14 хоног хүлээж үйлчлүүлсэн байна.

 

УХТЭ-т  рентген зураг авахуулахаар 57 үйлчлүүлэгч 1-14 хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 4 үйлчлүүлэгчээр буурсан, хэвлийн эхо 70 үйлчлүүлэгч хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 63 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн, зүрхний цахилгаан бичлэг  хийлгэхээр 74 үйлчлүүлэгч хүлээгдэж байгаа нь өмнөх сарын хүлээгдлээс 56 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн, дурангийн шинжилгээнд 22 үйлчлүүлэгч тус бүр 1-14 хоног, нүдний уг харах 15, допплерографийн шинжилгээнд 15 үйлчлүүлэгч 1 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн   байна.

 

УГТЭ-т  допплерграфийн шинжилгээнд 12, зүрхний эход харуулахаар 6 үйлчлүүлэгч  тус бүр  1-2 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ.  

 

ХСҮТ-д бүдүүн шулуун гэдэсний дуран 2,  хэвлийн эход харуулахаар 56, рентген харалт 40,  ходоодны дуран 17, маммаграфийн шинжилгээнд 4 үйлчлүүлэгч  тус бүр  1-14 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ. 

 

СЭМҮТ-ийн  эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийлгэхээр 231 үйлчлүүлэгч бүртгэгдсэний 125 өдөртөө, 46 үйлчлүүлэгч 1 хоног, 9 үйлчлүүлэгч 2 хоног, 43 үйлчлүүлэгч 3-6 хоног, 8 үйлчлүүлэгч 7-14 хоног  хүлээж үйлчлүүлсэн байна. (Дүрслэл 3)

Дүрслэл 2

 

Дүрслэл 3

                                           

Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:

2018 оны 3 дугаар  сард УХТЭ, УГТЭ, ХСҮТ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн. (Дүрслэл 4)

 

УХТЭ-т  цусны ерөнхий шинжилгээ 49, шээсний ерөнхий шинжилгээ 78, биохимийн шинжилгээ 232, бактериологийн шинжилгээ 23, иммунологийн шинжилгээ 12, коагулаграммын шинжилгээ 24, ДОХ/сериологи 5, цитологи 5 үйлчлүүлэгч тус бүр  1-2 хоног хүлээж үйлчлүүлсэн байна.

УГТЭ-т цусны ерөнхий шинжилгээ 86, шээсний ерөнхий шинжилгээ хүлээгдэлгүй, биохимийн шинжилгээ 106 үйлчлүүлэгч, бактериологи 5, иммунологийн шинжилгээ 21, коагулаграммын шинжилгээ 26, серологи 11  үйлчлүүлэгч 1-2 хоног хүлээж үйлчлүүлсэн байна.

ХСҮТ-д цусны ерөнхий шинжилгээ 190, шээсний ерөнхий шинжилгээ 48, биохимийн шинжилгээ 156 үйлчлүүлэгч, бактериологи шинжилгээ 10,  иммунологийн шинжилгээ 80, коагулаграммын шинжилгээ 32, эдийн шинжилгээ 1 үйлчлүүлэгч 1-14 хоног хүлээж үйлчлүүлсэн байна.

Дүрслэл 4

 

 

Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2018 оны  3 дугаар  сард УНТЭ-т хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдэл бүртгэгдээгүй, бүхүлээгдлийг   УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, бүртгэн мэдээлсэн.

УХТЭ-т 3-р сард 214 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 1-14 хүртэл хоногийн хугацаанд хүлээсэн байна. Энэ нь өмнөх сарынхаас 66 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Үүнд: Бөөр судлалын  тасагт 14 үйлчлүүлэгч 1-6 хоног, зүрх  судасны тасаг 20 үйлчлүүлэгч 1-14 хоног, уушигны тасаг 14 үйлчлүүлэгч 1-6 хоног, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 32 үйлчлүүлэгч 1-14 хоног, мэс засал 91үйлчлүүлэгч 1-14 хоног, мэдрэлийн тасагт 31 үйлчлүүлэгч 1-6 хоног,   тус бүр 1-14 хоног, мэдрэлийн тасагт 24 үйлчлүүлэгч 3-6 хоног, уламжлалт эмчилгээний тасагт 12 үйлчлүүлэгч 1-6 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлсэн байна.

УГТЭ-т 3-р сард нийт 87 үйлчлүүлэгч  хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 5 үйлчлүүлэгчээр буурсан байна. Үүнээс: мэдрэлийн мэс засалд 29 үйлчлүүлэгч 1-30 хоног,   зүрх судасны  тасагт 10, бөөр  судлалын тасагт 1 үйлчлүүлэгч  1-3 хоног, зүрх судасны тасагт 7 үйлчлүүлэгч, уушигны тасагт 8 үйлчлүүлэгч, чих хамар хоолойн тасагт 5 үйлчлүүлэгч, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 6 үйлчлүүлэгч тус тус 1-6 хоног,  мэдрэлийн тасаг 15 үйлчлүүлэгч   1-14 хүртэл хоног, мэдрэлийн мэс заслын тасагт 39 үйлчлүүлэгч 1-30 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-ийн  эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр 4  үйлчүүлэгч 1-6  хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлсэн.

ХСҮТ-д 3-р сард нийт 7 тасагт 166 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн байна. Энэ нь 1 сард өдрийн химийн 1 ор дээр өдөрт 2-3 өвчтөн хэвтэн нийт өдөрт 35-40 өвчтөн 2-3 хоногийн давтамжтай эмчлэгддэг, мөн химйн тасгаар өвчтөн 14-21 хоногийн давтамжтай “товлолт” эмчилгээнд хамрагддаг тул хүлээгдэлтэй харагдаж байгаа нь онцлог юм. Үүнд: Ерөнхий мэс заслын тасаг 10, цээжний хөндийн мэс засал 6, элэг цөс нойр булчирхайн мэс засал 12, ангиографийн тасаг 14, туяа эмчилгээ 6 үйлчлүүлэгч тус бүр 1-6 хоног, хими эмчилгээ 88, хөнгөвчлөх эмчилгээ 30 үйлчлүүлэгч тус бүр 1-30 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн байна.

УАУТХ-д уламжлалт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэхээр 1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа  26, 3-6 хоног  25, 7-14 хоног 18, 15-30   хоногийн хугацаанд15, нийт 84  үйлчлүүлэгч хүлээгдэлд  бүртгэгдсэн байна. Өмнөх сарынхаас 26 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна.

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасагт хэвтэн эмчлүүлэхээр  1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа  7, 3-6 хоног  7, 7-14 хоног 27,  15-30 хоногийн хугацаанд 51, нийт 92  үйлчлүүлэгч хүлээгдэлд  бүртгэгдсэн байна. Өмнөх сарынхаас 42 үйлчлүүлэгчээр буурсан байна. (Дүрслэл 5)

Дүрслэл 5

Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа 8 эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Чингэлтэй дүүргийн дотор, Налайх дүүргийн дотор, Сонгинохайрхан дүүргийн дотор, БГДЭМТ-ийн мэдрэл,  ХУД-ийн ЭМТ-ийн дотор, Наркологийн төв  тус бүр  15-30  хоногийн хүлээгдэлтэй  үйлчилсэн байна. (Хүснэгт 1)

 

 

 

 

Хүснэгт 1

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын

2018 оны 3 сарын хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн мэдээ

 

Үзлэгийн кабинетын нэр 

Үзүүлэлт

 

СХДЭМТ

ХУДЭМТ

ЧДЭМТ

НДЭМТ

БНЭМТ

БГДЭМТ

БЗДНЭ

Наркологи

3 сар

3 сар

3 сар

3 сар

3 сар

3 сар

3 сар

3 сар

1

Мэдрэл

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

40

20

5

16

28

53

0

0

1-3 хоног

 

6

5

4

 

2

 

 

3-6 хоног

7

10

 

7

2

5

 

 

7-14хоног

23

4

 

5

16

28

 

 

15-30 хоног

10

 

 

 

10

18

 

 

2

Дотор

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

55

56

145

99

14

25

11

0

1-3 хоног

2

14

54

18

 

 

3

 

3-6 хоног

5

26

36

18

7

6

4

 

7-14хоног

48

16

29

24

7

19

4

 

15-30 хоног

 

 

26

39

 

 

 

 

4

Ахмадын  эмнэлэг

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

46

0

0

0

0

24

0

0

1-3 хоног

16

 

 

 

 

12

 

 

3-6 хоног

30

 

 

 

 

12

 

 

7-14хоног

 

 

 

 

 

 

 

 

15-30 хоног

 

 

 

 

 

 

 

 

5

Уламжлалт

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

0

0

0

56

0

0

0

0

1-3 хоног

 

 

 

8

 

 

 

 

3-6 хоног

 

 

 

14

 

 

 

 

7-14хоног

 

 

 

19

 

 

 

 

15-30 хоног

 

 

 

15

 

 

 

 

1 сараас  дээш

 

 

 

 

 

 

 

 

6

Нарколог-ийн тусламж үйлчилгээ

Ор хүлээж байгаа  өвчтний тоо

0

0

0

0

0

0

0

144

1-3 хоног

 

 

 

 

 

 

 

31

3-6 хоног

 

 

 

 

 

 

 

64

7-14хоног

 

 

 

 

 

 

 

32

15-30 хоног

 

 

 

 

 

 

 

12

1 сараас  дээш

 

 

 

 

 

 

 

5

 

Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  2 дүгээр  сард  23553  дуудлага бүртгэгдсэний   33.7%-ийг 0-20 минутад, 32.3%-ийг 21-40 минутад, 18,3%-ийг 41-60 минутад, 15.7%-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.  (Хүснэгт 2)

 

 

 

 

Хүснэгт 1

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн тусламж үйлчилгээний

2018 оны 1-3 сарын хүлээгдлийн мэдээ 

Үзүүлэлт

1 сар

2 сар

3 сар

Дуудлагын тоо

Хувь

Дуудлагын тоо

Хувь

Дуудлагын тоо

Хувь

1

Нийт дуудлага

28630

100%

23553

100%

25567

100%

2

Хүлээгдлийн минут

0-20 минут

9248

32.3%

7949

33.7%

8850

34.6%

3

21-40 минут

8678

30.3%

7603

32.3%

8637

33.8%

4

41-60  минут

5361

18.7%

4310

18.3%

4870

19.0%

5

1 цагаас дээш

5343

18.7%

3691

15.7%

3210

12.6%

 

 

Дүрслэл 6

 

                

Дүрслэл 7

 

           

Холбоотой мэдээ, мэдээлэл