2017 ОНЫ 11  ДҮГЭЭР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ    

2017 ОНЫ 11  ДҮГЭЭР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ    


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 8 байгууллага /УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, УАУХТ, СЭМҮТ/ мэдээ ирүүлсэн.  

Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:  

2017 оны 11 дүгээр сард  хүлээгдлийн мэдээ ирүүлсэн байгууллагуудаас  УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ-ийн амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан  бол УГТЭ-ийн амбулаторийн кабинетүүдэд хүлээгдэл бүртгэгдээгүй, тусламж үйлчилгээг өдөрт нь үзүүлсэн байна. 

УНТЭ-ийн  амбулаторийн 6 кабинетэд нийт  23 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн  байна. Үүнээс: Урологийн кабинет 6 үйлчлүүлэгч 1-2 хоног, зүрх судасны кабинетэд 1, уушги 3, мэдрэл 2, нүд 8, элэг цөс нойр булчирхайн кабинет 3 үйлчлүүлэгч тус бүр 1 хоногийн хугацаатай  хүлээгдэлд  бүртгэгджээ. Өмнөх сард тус эмнэлгийн амбулаторит 16 хоногийн хугацаанд 5 кабинетэд 30 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.  

УХТЭ-ийн  амбулаторийн 11 кабинетэд нийт  352  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд:  бөөр судлалын кабинетэд 36, мэс засал 31, мэдрэл судлал 41, нүдний кабинет 34, чих хамар хоолой 28, булчирхай  судлал 37 үйлчлүүлэгч тус бүр  2 хоног, зүрх судасны  кабинетэд 41, уушги 29,  эмэгтэйчүүдийн кабинетэд 12 үйлчлүүлэгч тус бүр 1-3 хоног,  хоол  боловсруулах эрхтэн судлалын кабинетэд 44  үйлчлүүлэгч 1-7 хүртэл хоногийн  хугацаанд  хүлээж  үйлчлүүлсэн байна.  Өмнөх сард тус эмнэлгийн  амбулаторит 1-3 хоногийн хугацаанд, нийт 189 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн  бол 11-р сард  хүлээгдэлд  бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн тоо 163  тохиолдлоор нэмэгдсэн  байна.   

11-р сард ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн  сонсгол судлалын кабинетэд 7 хүртэл  хоногийн хугацаанд 17 үйлчлүүлэгчийн  хүлээгдэл бүртгэгдсэн.  

ХСҮТ-ийн амбулаторийн 6 кабинетэд нийт 1132 үйлчлүүлэгчийн хүлээгдэлд бүртгэгдсэн байна. Үүнээс   зүрх судасны кабинетэд 340, толгой хүзүүний мэс заслын кабинетэд 184,  туяа эмчилгээний кабинетэд 211 үйлчлүүлэгч тус бүр 1-ээс 7 ба түүнээс дээш хонргийн хугацаанд,  ерөнхий хавдар судлалын кабинетэд 359, сэргээн засах кабинетэд 13  үйлчлүүлэгч тус бүр 6 хүртэл хоног, ерөнхий мэс заслын кабинетэд 25 үйлчлүүлэгч 1-3 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ.   
 
 
 
 Хоёр.  Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 11 дүгээр  сард УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, СЭМҮТ-ийн  оношлогооны  тасгуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна.   

УНТЭ-ийн  хэвлийн эхо 1 хоногийн хүлээгдэлтэй 5, ходоодны дуран 2 хоногийн хүлээгдэлтэй 7, рентген зураг 1 хоногийн хүлээгдэлтэй 2  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн. 

УХТЭ-т  рентген зураг авахуулахаар 67, зүрхний цахилгаан бичлэг  хийлгэхээр 52,  хэвлийн эхо 56,    дурангийн шинжилгээ хийлгэхээр 13 үйлчлүүлэгч тус бүр  1-6  хүртэл хоногийн хугацаанд,  нүдний уг дурандуулахад 25 үйлчлүүлэгч  1-2 хоног, КТГ хийлгэхээр  4 үйлчлүүлэгч   3 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн   байна.

УГТЭ-т зүрхний цахилгаан бичлэг хийлгэхэд /20 үйлчлүүлэгч/, хэвлийн эхо /39/, тус бүр 1 хоног, рентген  зураг /29/,  доплерографийн шинжилгээ /13/, зүрхний эхо /7/ тус бүр 1-2 хоногийн хүлээгдэлтэй  байна.   

СЭМҮТ-ийн  эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийлгэхээр 245 үйлчлүүлэгч бүртгэгдсэний 166 өдөртөө, 29 үйлчлүүлэгч 1 хоног, 16 үйлчлүүлэгч 2 хоног, 15 үйлчлүүлэгч 3-6 хоног, 19 үйлчлүүлэгч 7-14 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна. Өмнөх сард тус шинжилгээг хийлгэхээр 196 үйлчлүүлэгч 14 хүртэл хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  

ХСҮТ-д шулуун гэдэсний дуран хийлгэхээр 31,ходохд дурандуулахаар 458, хэвлийн эхо харуулахаар 1092, рентгенд харуулахаар 389  үйлчлүүлэгч тус бүр 1-14 хоног, уушгины дуран хийлгэхээр 31 үйлчлүүлэгч 1-6 хоног,  маммаграфийн шинжилгээ хийлгэхээр 1 үйлчлүүлэг 1  хоногийн хугацаанд хүлээгдэлд  бүртгэгдсэн байна.  



Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:  2017 оны 11 дүгээр  сард УНТЭ, УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн.   

УНТЭ-т цусны шинжилгээ өгөхөд 1-2 хоногийн хугацаанд 22 үйлчлүүлэгч, шээсний шинжилгээ хийлгэхээр 4, биохимийн шинжилгээ 1 үйлчлүүлэгч  тус бүр 1 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн.  

УХТЭ-т  бактериологийн шинжилгээ өгөхөд 20  серологийн шинжилгээ  9 үйлчлүүлэгч тус бүр  15 хүртэл  хоног, цусны шинжилгээ өгөхөд 39 үйлчлүүлэгч 1-6 хоног, шээсний шинжилгээ 27, биохими 275, иммунологи шинжилгээнд  24, коагулограмм 22  үйлчлүүлэгч тус бүр 1-2  хоног,  цитологийн шинжилгээнд 8  үйлчлүүлэгч 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УГТЭ-т биохими 94 үйлчлүүлэгч 1-6 хоног, иммунологи шинжилгээнд  29 үйлчлүүлэгч 1-2 хоног, бактериологийн шинжилгээнд 19 үйлчлүүлэгч 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.   

Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  11 дүгээр  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдлийг   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, УАУТХ  бүртгэн мэдээлсэн. ГССҮТ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 11-р сард хүлээгдэл бүртгэгдээгүй байна.  

УНТЭ-ийн  бөөр судлалын тасагт 2,  мэдрэлийн тасагт 3, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 2 үйлчлүүлэгч  тус бүр  1 -3 хоног хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн.  

УХТЭ-т өмнөх  сард 228  тохиолдол бүртгэгдэж  байсан бол 11-р сард 163 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 14 хүртэл хоногийн хугацаанд хүлээсэн байна. Үүнд: Зүрх  судасны тасаг 30,  бөөр судлалын  тасагт 6, уушиг тасаг 5, мэс засал 58, уламжлалт эмчилгээний тасагт 19 үйлчлүүлэгч тус бүр 14 хүртэл хоног, чих хамар хоолойн тасагт 5, хоол боловсруулах  эрхтэн судлалын тасагт 30 үйлчлүүлэгч тус бүр  3-6  хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УГТЭ-ийн   хэвтүүлэн эмчлэх тасгуудад нийт 76 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээгдэлд  бүртгэгдсэн  байна. Үүнээс: мэдрэлийн мэс засалд 27 үйлчлүүлэгч,  зүрх судасны  тасагт 21,  мэдрэлийн тасаг 14, чих хамар хоолой 11 үйлчлүүлэгч  14 хүртэл хоног, уушгины тасагт 7 үйлчлүүлэгч 3-6 хоног, бөөр судлалны тасагт 2 үйлчлүүлэгч 1-2 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-ийн  эрсдэлтэй жирэмсэн  судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр 1-6 хоногийн хугацаанд 9 үйлчлүүлэгч хүлээж  үйлчлүүлсэн.  

УАУТХ-ийн уламжлалт эмчилгээний тасагт өмнөх сард 46 үйлчлүүлэгч 14 хүртэл  хоногоор хүлээж  үйлчлүүлсэн бол 11 -р сард 35 үйлчлүүлэгч 1-6 хоногоор хүлээгдэлд  бүртгэгджээ. Үүнээс 17 үйлчлүүлэгч 1-3 хоног, 18 үйлчлүүлэгч 3-6 хоног хүлээж үйлчлүүлсэн байна.  

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасагт 58 үйлчлүүлэгчийн  хүлээгдэл бүртгэгдсэн байгаа нь  өмнөх сартай /40/ харьцуулахад  18 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тус  тасагт  хэвтэн эмчлүүлэхээр 1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа 14, 3-6 хоног  5, 7-14 хоног 17,  15-30   хоногийн хугацаанд 22 үйлчлүүлэгч байна.  

Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа 8 эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн мэдрэл, дотрын тасаг, ХУД-ийн ЭМТ-ийн дотор, Багануур дүүргийн  ЭМТ-ийн мэдрэл, БГД-ийн  НЭ-ийн мэдрэлийн тасаг тус бүр 7-14 хоног, Наркологийн төв  тус бүр  15-30  хоногийн хүлээгдэлтэй  үйлчилсэн байна.  

Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  11 дүгээр  сард  29330  дуудлага бүртгэгдсэний   35,8%-ийг 0-20 минутад, 27%-ийг 21-40 минутад, 19,2%-ийг 41-60 минутад, 18,1%-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.Түргэн тусламжийн төвд  өмнөх сард 22912 дуудлага  ирсэн бол  11-р сард  6418  тохиолдлоор нэмэгдсэн байна.  
 


ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА  

Холбоотой мэдээ, мэдээлэл