2017 ОНЫ 9 ДҮГЭЭР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ      

2017 ОНЫ 9 ДҮГЭЭР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ      


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 7 байгууллага /УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, УАУХТ, СЭМҮТ/ мэдээ ирүүлсэн.  

Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:  

2017 оны 9 дүгээр сард  хүлээгдлийн мэдээ ирүүлсэн байгууллагуудаас  УХТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан  бол УГТЭ-ийн амбулаторийн кабинетүүдэд хүлээгдэл бүртгэгдээгүй, тусламж үйлчилгээг өдөрт нь үзүүлсэн байна. 

УХТЭ-ийн  амбулаторийн 10 кабинетэд 1-3 хоногийн хугацаанд нийт  216   үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд:  бөөр судлалын кабинетэд 36, хоол  боловсруулах эрхтэн судлал 43,  эмэгтэйчүүдийн кабинетэд 15, зүрх судас 12, уушги  судлал 21, мэс засал 18,  мэдрэл  судлал 24,  чих хамар хоолой 20, булчирхай  судлалын кабинет 24, урологи 3 үйлчлүүлэгчийн   хүлээгдэлтэй байна.  

Өмнөх сартай харьцуулахад хүлээгдэлд  бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн тоо 53 тохиолдлоор нэмэгдсэн  байна.   

9-р сард ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн 4 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэн. Үүнд: Мэдрэлийн эмгэг судлалын кабинетэд  45,  зүрх судас 32 үйлчүүлэгч  тус бүр 4-6 хоног,  сонсгол судлал 16, эрүү нүүрний гажиг засал 17 үйлчүүлэгч  тус бүр 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сард тус  эмнэлгийн амбулаторийн 7 кабинтэд 622 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.  



ХСҮТ-ийн  5 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс элэг цөс  нойр булчирхайн  мэс заслын кабинет 31, эмэгтэйчүүдийн кабинет  58 үйлчлүүлэгч хими эмчилгээнд  26 үйлчлүүлэгч  тус бүр 15 хүртэл хоног, туяа эмчилгэээд 17, хавдрын кабинет 20, зүрх судас, доторт 35  үйлчлүүлэгч тус бүр 7 хүртэл хоног, зүрх судас 35, толгой хүзүүний мэс заслын кабинетэд 11,     цээжний хөндийн мэс заслын кабинетэд 36 үйлчлүүлэгч тус бүр 3-6 хоног, хөнгөвчлөх эмчилгээнд 6  үйлчүүлэгч 1 хоногийн  хүлээгдэлтэй  байна.  

Хоёр.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 9 дүгээр сард УХТЭ, УГТЭ, ХСҮТ, СЭМҮТ-ийн  оношлогооны  тасгуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна.

УХТЭ-т  зүрхний цахилган бичлэг  3-6 хоногийн хүлээгдэлтэй 82 үйлчлүүлэгч, хэвлийн эхо 15 хүртэл хоногоор 74 үйлчлүүлэгч,  нүдний уг дурандуулахад 18 үйлчлүүлэгч  1-2 хоног, КТГ хийлгэхээр  2 үйлчлүүлэгч   2 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн   байна.  

УГТЭ-т зүрхний цахилгаан бичлэг хийлгэхэд /24  үйлчлүүлэгч/ 1 хоног, рентген  зураг /23/, тархины цахилгаан бичлэг /10/,  холтер /4/, хэвлийн эхо /50/,   доплерографийн шинжилгээ /13/, зүрхний эхо /6/ тус бүр 1-2 хоногийн хүлээгдэлтэй  байна.   

ХСҮТ-ийн хэвлийн эхо 3-6 хоног, дуран хүлээгдэлгүй, СЭМҮТ-ийн эмгэг сэтгэл судлалын оношлогоонд 65 үйлчлүүлэгч 14 хүртэл хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  

Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:  

2017 оны 9 дүгээр  сард УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн.   

УГТЭ-т иммунологи шинжилгээнд  39 үйлчлүүлэгч 1-6 хоног,  биохими 80, коагулограммын  шинжилгээнд  25 үйлчлүүлэгч тус бүр 1-2 хоног, бактериологи 10 үйлчлүүлэгч 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.   

УХТЭ-т   цусны шинжилгээ 46, бактериологи 11, серологи 15 үйлчлүүлэгч тус бүр 6 хүртэл хоног,  шээсний шинжилгээ 46, биохими 230, иммунологи шинжилгээнд  89 үйлчлүүлэгч тус бүр 1-2  хоног, коагулограммын шинжилгээнд  8 үйлчлүүлэгч   1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  9 дүгээр  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдлийг   УХТЭ, УГТЭ, ХСҮТ, СЭМҮТ, УАУТХ  бүртгэн мэдээлсэн. ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 9-р сард хүлээгдэл бүртгэгдээгүй байна.  

УХТЭ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл өмнөх  сард 50 тохиолдол бүртгэгдэж  байсан бол 9-р сард 129  үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 1-14 хоногийн хугацаанд хүлээсэн байна. Үүнд: Бөөр судлалын  тасагт 8, зүрх  судасны тасаг 9 үйлчлүүлэгч тус бүр 7-14 хоног,  уушиг тасаг 26, мэс засал 28, уламжлалт мчилгээний тасагт 20, хоол боловсруулах эрхтэний тасагт 23 үйлчлүүлэгч тус бүр  3-6 хоног, мэдрэлийн тасагт 2, чих хамар хоолойн тасагт 13 үйлчлүүлэгч тус үбр 1-3 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УГТЭ-ийн   хэвтүүлэн эмчлэх тасгуудад нийт 92 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээгдэлд  бүртгэгдсэн  байна. Үүнээс: мэдрэлийн мэс засалд 30, нүд 25, мэс засал 8 үйлчлүүлэгч 15 хүртэл  хоног, зүрх судасны  тасагт 7, хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасагт 10 үйлчлүүлэгч 7-14 хоног,  бөөр судлалын тасагт 7 үйчлүүлэгч 3-6 хоног хүлээж  үйлчлүүлжээ.

ХСҮТ-ийн мэс заслын тасаг 11 үйлчлүүлэгч 7-14 хоног, элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын  тасагт 28, цээжний хөндийн мэс засалд 5 үйлчлүүлэгч 4-6 хоног, хөнгөвчлөх эмчилгээний тасагт 32, хими эмчилгээнд 62, өдрийн хими эмчилгээний тасагт 94 үйлчлүүлэгч  тус бүр 30 хүртэл хоногийн хүлээгдэлтэй байна.  

УАУТХ-ийн уламжлалт эмчилгээний тасагт өмнөх сард 16 үйлчлүүлэгч 6 хүртэл  хоногоор хүлээж  үйлчлүүлсэн бол 9 -р сард 42 болж 26 тохиолдлоор буурсан байна. Үүнээс 15 үйлчлүүлэгч 1-3 хоног, 19 үйлчлүүлэгч 3-6 хоног, 8 үйлчлүүлэгч 7-14 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 127 үйлчлүүлэгч  байгаа нь өмнөх сартай /102/ харьцуулахад  25 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тус  тасагт  хэвтүүлэн эмчлүүлэхээр  1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа 17, 3-6 хоног  9, 7-14 хоног 30, 15-30 хоног 58, 1 сараас дээш хоногийн хугацаанд 13 үйлчлүүлэгч хүлээж байна.  


Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа 7 эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Налайх дүүргийн НЭ-ийн дотрын тасагт 1 үйлчлүүлэгч 1 сараас дээш, СХД-ийн ЭМТ-ийн мэдрэлийн  тасагт 21, дотрын тасагт 10 үйлчлүүлэгч 15-30  хоногийн хугацаанд  хүлээж  үйлчлүүлсэн байна.  


Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  9 дүгээр  сард  22155 дуудлага бүртгэгдсэний   36,6%-ийг 0-20 минутад, 31,1%-ийг 21-40 минутад, 18,6%-ийг 41-60 минутад, 13,6%-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна. Түргэн тусламжийн төвд  өмнөх сард 29678  дуудлага  ирсэн бол  9 дүгээр  сард  дуудлага 7523 тохиолдлоор цөөрсөн байна.  

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА 

Холбоотой мэдээ, мэдээлэл