2017 ОНЫ 7 ДУГААР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ

2017 ОНЫ 7 ДУГААР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу хүлээгдлийн  мэдээ ирүүлэх  12 байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 7   байгууллага мэдээ ирүүлсэн.  

Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:  

2017 оны 7 дугаар сард   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан байна.  Үүнд:  

УНТЭ-ийн  амбулаторийн 8 кабинетэд  нийт  1-2  хоногийн  хүлээгдэл  байгаагаас    бөөрний  кабинет 4, зүрх судас 2, мэдрэл  судлал 6, нүдний кабинет 8, чих хамар хоолойн кабинет 4, булчирхай  судлал 8,  урологи 5, үе судлалын  кабинет 15, нийт 52 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байгаа нь өмнөх  сараас 55 тохиолдлоор буурсан байна.  

Өмнөх сард тус эмнэлгийн 9 кабинетэд /үе судлал,  урологи, булчирхай, нүдний даралт,  мэдрэл, уушги, зүрх судас,  харшил, бөөрний/ 2-7  хоногийн  хүлээгдэл бүртгэгдэж  байсан байна.  

7 дугаар сард УХТЭ-ийн  амбулаторийн 9 кабинетэд 1-2 хоног, 1 кабинетэд /зүрх судасны/ 1-3 хоногийн хугацаатай,  нийт 236  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд:  бөөр судлалын кабинетэд 20, зүрх судас 52, уушги  судлал 19, мэс засал 11,  мэдрэл  судлал 39,  чих хамар хоолой 13,  булчирхай  судлал 22, урологи 8,  хоол  боловсруулах эрхтэн судлал 50,  эмэгтэйчүүдийн кабинетэд 3  үйлчлүүлэгч 1 -2  хоног хүлээж үйлчлүүлсэн байна. Өмнөх сартай харьцуулахад тус эмнэлгийн 4 кабинетийн  /бөөр судлал, зүрх судас, уушги судлал, чих хамар хоолой/ хүлээгдэл үйлчлүүлэгчйн тоо болон  хугацааны  хувьд нэмэгдсэн байгаа бол  эмэгтэйчүүд,  нүдний кабинетэд  хүлээгдэл буурсан үзүүлэлттэй байна.  

УГТЭ-ийн амбулаторийн 5 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс  3 кабинет /зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн судлал/ 1-2  хоног, 2 кабинет /нүд, чих хамар хоолой/ 1-3 хоногийн хугацаатай,  нийт 195 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Өмнөх сард тус  эмнэлгийн амбулаторийн кабинет хүлээгдэлгүй ажилласан байна.  

7-р сард ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн 4 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэн. Зүрх судасны кабинетэд  146 үйлчүүлэгч 4-7 хоног,  мэдрэлийн  кабинетэд  624,  нүдний кабинетэд 166, шүдний эмчилгээний кабинетэд  94 үйлчүүлэгч  тус бүр 7 хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сартай харьцуулахад   дээрх кабинетуудад үйлчлүүлэгчийн тоо  болон хугацааны хувьд хүлээгдэл нэмэгдсэн байна.  

ЭХЭМҮТ-д цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд e_health  программыг шинэчлэн суулгаж байгаатай холбогдуулан  анхан  болон давтан үзлэгийг давхцуулан бүртгэсэн тул  хүлээж  байгаа үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн  үзүүлэлттэй байна.  

ХСҮТ-ийн  8 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс зүрх судасны кабинетэд 1-6 хоногийн хугацаанд 26, элэг цөс нойр булчирхайн  мэс заслын кабинет 6 хоногийн хүлээгдэлтэй 41 үйлчлүүлэгч, эмэгтэйчүүдийн кабинет /19/, цээжний хөндийн мэс засал /33/, толгойн хүзүүний мэс засал 17, хавдрын кабинет 30  үйлчлүүлэгч тус бүр 3 хоног, хөнгөвчлөх эмчилгээнд 12  үйлчлүүлэгч 2 хоногийн хүлээгдэлтэй  байна. Өмнөх сартай харьцуулахад элэг цөс нойр булчирхайн мэс заслын кабинетийн  хүлээгдэл нэмэгдсэн  бол эмэгтэйчүүдийн мэс заслын кабинетийн хүлээгдэл  буурсан  байна.  





Хоёр.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 7 дугаар  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ, СЭМҮТ-ийн  оношлогооны  кабинетуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна.   

УНТЭ-ийн оношлогооны кабинетүүдээс  рентген 2 хоног, хэвлийн эхо 3-6 хоног, захын  судасны эхо 3-6 хоног, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ  7-14 хоног, зүрхний эхо 2 хоногийн хүлээгдэлтэй байна.  

УХТЭ-т  хэвлийн эхо  /53 үйлчлүүлэгч/, рентген зураг /50/, ЭКГ /28/, ходоодны дурангийн /20/ шинжилгээ хийлгэхэд  тус бүр 1-2 хоног, тархины цахилгаан  бичлэг /1/, доплерографийн шинжилгээ /1/ нүдний уг дурандуулах, КТГ хийлгэхэд  1 хоногийн хүлээгдэл  бүртгэгдсэн  байна.  

УГТЭ-т рентген  зураг авахуулахад 25 үйлчлүүлэгч, хэвлийн эхо /50/, холтер /2/, зүрхний эхо /6/ тус бүр 1-2 хоног, тархины цахилгаан бичлэг /10/, доплерографийн шинжилгээ /16/  1-6 хүртэл хоног харин дурангийн шинжилгээ 15-аас дээш  хоногийн хүлээгдэлтэй /12/ байна.  

СЭМҮТ-ийн эмгэг сэтгэл судлалын оношлогоонд 34 үйлчлүүлэгч 1-6 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  


Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:  

2017 оны 7 дугаар  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн.

УНТЭ-т  цус, биохимийн  шинжилгээ  өгөхөд 1-2  хоногийн хугацаанд нийт 66 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн  байна. Тус эмнэлгийн  лабортаторийн  хүлээгдлийг  өмнөх сартай /150/  харьцуулахад  84 үйлчлүүлэгчийн  тоогоор буурсан үзүүлэлттэй байна.  

УХТЭ-т  цусны шинжилгээ 54,   шээсний шинжилгээ 48, биохими 385, бактериологи 53,  иммунологи шинжилгээнд  30, серологи 7 үйлчлүүлэгч тус бүр  2 хоног, цитологи, коагулограммын  шинжилгээнд  нийт 7 үйлчлүүлэгч   1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  Өмнөх сарын хүлээгдэлтэй харьцуулахад тус эмнэлгийн лабораторийн хүлээгдэл хугацааны хувьд нэмэгдээгүй /1-2 хоног/ боловч  хүлээж буй үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн байна.

УГТЭ-т   бактериологийн шинжилгээ өгөхөөр 20 үйлчлүүлэгч  1 хоног, цусны  шинжилгээ 117 үйлчлүүлэгч, биохимийн шинжилгээнд  111,  иммунологийн  шинжилгээнд  29, серологийн шинжилгээнд 10 үйлчлүүлэгч тус бүр  1-6 хүртэл  хоног,   шээсний ерөнхий шинжилгээ 40  үйлчлүүлэгч 7-14 хоног   хүлээж  үйлчлүүлсэн  байна. Өмнөх сард УГТЭийн лабораторийн шинжилгээнд   ЦЕШ, бактериологийн шинжилгээ  хүлээгдэлгүй байсан бол энэ сард  цус, шээс, бактериологийн  шинжилгээ өгөхөд хугацаа болон хүлээж байгаа үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн байна.  
 


Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  7 дугаар  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдлийг   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, СЭМҮТ  бүртгэн мэдээлсэн.  

УНТЭ-ийн зүрх судас, нүдний тасагт нийт 3 үйлчлүүлэгч 1 хоног, урологийн тасагт 4  үйлчлүүлэгч 3 хоног, чих хамар хоолой, хоол  боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасагт  нийт 7  үйлчлүүлэгч 14  хоног хүртэл хугацаагаар хэвтэн эмчлүүлэхээр хүлээж үйлчлүүлжээ.  Өмнөх сард тус эмнэлэгт нийт 14 үйлчлүүлэгч 1-2 хоног хэвтэн эмчлүүлэхээр хүлээсэн байна.  

УХТЭ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл өмнөх сард 6 9 тохиолдол бүртгэгдэж  байсан бол 7-р сард 61 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 1-6 хоногийн хугацаанд хүлээсэн байна. Үүнд: Хоол  боловсруулах тасагт 7, уушгины  тасагт 5 үйлчлүүлэгч тус бүр  1-3 хоног, зүрх судас /7/, мэдрэл /19/, уламжлалт эмчилгээний тасагт 23 үйлчлүүлэгч  тус бүр 3-6 хоног  хэвтэж  эмчлүүлэхээр хүлээж  үйлчлүүлсэн.    

УГТЭ-ийн   хэвтүүлэн эмчлэх тасгуудад нийт 47 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд  бүртгэгдсэн байна. Үүнээс бөөр, хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасагт нийт 7 үйлчлүүлэгч 1-3 хоног, зүрх судас, мэдрэлийн тасагт 14 үйлчлүүлэгч 3-6 хоног, чих хамар  хоолой,  мэдрэлийн  мэс заслын тасагт 26 үйлчлүүлэгч 7 -14 хоног хүлээж  үйлчлүүлжээ.  



ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын  тасагт  80 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэнээс  1-3 хоногоор 25 үйлчлүүлэгч, 3-6 хоногоор  20, 7-14 хоног 12, 15-30 хоног 23  үйлчлүүлэгчийн  хүлээгдэлтэй байна.

Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 38 үйлчлүүлэгч 7-14 хоног,  хими эмчилгээний тасагт 90 үйлчлүүлэгч 30-аас дээш хоногийн хүлээгдэлтэй байна. Өдрийн хими эмчилгээний тасагт 122  үйлчлүүлэгч  7-14 хүртэл хоногоор хэвтэн  эмчлүүлэхээр хүлээгдэлд  бүртгэгдсэн байна.  

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 53 үйлчлүүлэгч  байгаа нь өмнөх сартай /66/ харьцуулахад  13 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Тус  тасагт  хэвтүүлэн эмчлүүлэхээр  1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа 4, 3-6 хоногоор  3, 7-14 хоногоор 15, 15-30 хоногоор 31 үйлчлүүлэгч хүлээж байна.  



Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа 6 эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Налайх дүүргийн НЭ-ийн уламжлалт эмчилгээний тасагт 3 үйлчлүүлэгч 1 сараас дээш, СХД-ийн ЭМТ-ийн мэдрэлийн  тасагт 9, дотрын тасагт 6 үйлчлүүлэгч 15-30  хоногийн хугацаанд  хүлээж үйлчлүүлсэн байна.  

Дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний 7 дугаар сарын хүлээгдлийг 6 дүгээр сартай  харьцуулан хүснэгтээр харуулбал:  


Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  7 дугаар  сард  23840  дуудлага бүртгэгдсэний   35,1%-ийг 0-20 минутад, 34%-ийг 21-40 минутад, 18,1%-ийг 41-60 минутад, 12,9 %-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.

Түргэн тусламжийн төвийн  7 дугаар  сарын  тусламж үйлчилгээний хүлээгдлийг өмнөх сартай харьцуулахад 1 цагаас дээш  хугацаанд очсон дуудлага 0,7%-иар  багасаж,  хамгийн бага хугацаанд \0-20 минут\ хүрч үйлчилсэн  тохиолдол  1,1%-иар буурсан үзүүлэлттэй байна.  


ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл