2017 ОНЫ 5 ДУГААР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ  

2017 ОНЫ 5 ДУГААР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН  ДҮН ШИНЖИЛГЭЭ  


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу хүлээгдлийн  мэдээ ирүүлэх  12 байгууллагаас 5 дугаар сард  эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 8   байгууллага мэдээ ирүүлсэн.  

Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  эмчийн үзлэгийн хүлээгдэл:  

2017 оны 5 дугаар сард   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан байна.  Үүнд:  

УНТЭ-ийн  амбулаторийн 5 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс нүдний кабинетэд 161, шүдний эмчилгээний кабинетэд  83 үйлчлүүлэгч тус  бүр  6 хоногийн хүлээгдэлтэй,  мэдрэлийн кабинетэд  3 хоногийн хүлээгдэлтэй 91 үйлчлүүлэгч,  элэг цөсний  кабинетэд  36,  үе судлалын кабинетэд 80 үйлчүүлэгч тус бүр  2  хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сард тус эмнэлгийн 9 кабинетэд /үе судлал,  нүдний даралт, шүдний эмчилгээ,  мэдрэл,  чих хамар хоолой, нүд,  арьс харшил, урлоги, зүрх  судас/ 2-7  хоногийн  хүлээгдэл бүртгэгдэж  байсан байна.  

4 дүгээр сард УХТЭ-ийн  амбулаторийн 8 кабинетэд хүлээгдэл бүртгэгдсэн бол  энэ сард 11 кабинетэд хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд:  4-6 хоногийн хүлээгдэл  мэдрэлийн кабинетэд  43  үйлчлүүлэгч,  3 хоногийн хүлээгдэл  бөөрний кабинетэд  5 үйлчлүүлэгч, 2 хоногийн хүлээгдэл  уушги /6/, мэс засал /4/, нүдний кабинет /5/, хоол боловсруулах эрхтэн судлал /26/, эмэгтэйчүүдийн кабинетэд /9/, 1 хоногийн хүлээгдэл зүрх судас /12/, булчирхай /6/, урологи, чих хамар хоолойн кабинетэд  тус бүр 1 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. УХТЭ-ийн хүлээгдлийг  4 дүгээр сарын  байдалтай  харьцуулахад  бөөр судлал, зүрх судас, уушги, мэс засал, мэдрэл, нүд, хоол боловсруулах эрхтэн, эмэгтэйчүүд судлалын кабинетийн хүлээгдлийн хугацаа нэмэгдсэн байна.   

УГТЭ-ийн амбулаторийн тасагт 4 дүгээр сард хүлээгдэл бүртгэгдээгүй, 5 дугаар сард 3 кабинетэд хүлээгдэл бүртгэгдсэнээс зүрх судасны  кабинетэд 85, булчирхай судлалын кабинетэд 12, хоол боловсруулах кабинетэд 19  үйлчлүүлэгч  тус бүр  1 хоног  хүлээж үйлчлүүлсэн байна.

ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн 5 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэн. Зүрх судасны кабинетэд  258 үйлчүүлэгч 3 хоног,  мэдрэлийн  кабинетэд  365  үйлчлүүлэгч 3 хоног, нүдний кабинетэд 357 үйлчлүүлэгч  4-6 хоногийн хүлээгдэлтэй, хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын кабинетэд  24 үйлчүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй байсан бол хараа хамгаалах кабинетэд  506  үйлчлүүлэгч 4-6  хоног  хүлээж үйлчлүүлжээ.

Тус эмнэлэгт энэ сард цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд e_health  программыг шинэчлэн суулгаж байгаатай холбогдуулан  анхан  болон давтан үзлэгийг давхцуулан бүртгэсэн тул  хүлээж  байгаа үйлчлүүлэгчдийн тоо  нэмэгдсэн  үзүүлэлттэй байна.  

ХСҮТ-ийн  12 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс элэг цөс  нойр булчирхайн  мэс заслын кабинет 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй 53 үйлчлүүлэгч, эмэгтэйчүүдийн кабинетэд  7 хүртэл  хоногийн хүлээгдэлтэй  64, хими эмчилгээнд  /26/,  толгой хүзүүний мэс заслын тасагт  /38/,  хавдрын /28/ кабинетэд  тус бүр  4-6 хоног, зүрх судсанд /36/,  цээжний хөндийн мэс заслын кабинетэд  /38/ тус бүр 1-6 хоног, туяа эмчилгээнд  3 хоног /18/, хөнгөвчлөх эмчилгээнд 2 хоног /7/, мэс засал /3/, сэргээн засах /2/  эмчилгээний кабинет  тус бүр 1 хоногийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Өмнөх сартай харьцуулахад ХСҮТ-ийн  мэс заслын кабинетийн хүлээгдэл буурч, бусад кабинетүүдэд  хүлээгдлийн хугацаа болон үйлчлүүлэгчийн тоо  нэмэгдсэн байна.  

ГССҮТ-ийн  гавал  тархины  гэмтлийн  кабинетэд 4 үйлчлүүлэгч 1-2 хоног, гар сарвуу бичил мэс  заслын кабинетэд  36  үйлчлүүлэгч 1-3 хоног, хүзүү, нуруу нугасны гэмтлийн кабинетэд 2 үйлчлүүлэгч 1 хоног, хүүхдийн гэмтлийн кабинетэд  4 үйлчлүүлэгч,   яс үений гэмтлийн  кабинетэд 3 үйлчлүүлэгч  тус бүр  2  хоногийн хүлээгдэлтэй  бүртгэгдсэн байна.   


Хоёр.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 5 дугаар  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ-ийн  оношлогооны  кабинетуудад тус тус хүлээгдэл бүртгэгдсэн байна.   

УНТЭ-ийн оношлогооны кабинетүүдээс  хэвлийн Эхо 3-6 хоног /126 үйлчлүүлэгч/, ходоодны дуран 2 хоног /12/, холтер 2 хоног /12/, радиоиммунологи 7-14 хоног /179/,  бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ  7 -14 хоног /41/, зүрхний Эхо 2 хоног /30/,  ачаалалтай зүрхний  сорил 3-6 хоногийн  /8/ хүлээгдэлтэй байна.

УХТЭ-т  хэвлийн Эхо  /31 үйлчлүүлэгч/, рентген зураг /15/, ЭКГ /9/, доплерографийн шинжилгээ /16/ хийлгэхэд 1-2 хоног, ходоодны дуран /8/, тархины цахилгаан  бичлэг /1/, нүдний уг дурандуулахад /4/ 1 хоногийн хүлээгдэлтэй үйлчилсэн байна.  

УГТЭ-т рентген  зураг авахуулахад 1-6 хоног /52  үйлчлүүлэгч/, хэвлийн Эхо 1-2 хоног /96/, тархины цахилгаан бичлэг 1-3 хоног /9/, доплерографийн шинжилгээ  6 хүртэл хоног /17/, зүрхний Эхо 1-2 хоног /8/ харин дурангийн шинжилгээ 1-15 хоногийн хүлээгдэлтэй /21/ байна.   

ЭХЭМҮТ-ийн  түнхний Эхо шинжилгээнд  2 хоногийн хүлээгдэлтэй 485 үйлчлүүлэгч, сонсголын бичлэг хийлгэхэд 3-6 хоногийн хүлээгдэлтэй 418  үйлчлүүлэгч  бүртгэгдсэн байна.  

СЭМҮТ-ийн эмгэг сэтгэл судлалын оношлогоонд 77 үйлчлүүлэгч бүртгэгдсэнээс 18  үйлчлүүлэгч өдөртөө шинжилгээ хийлгэж, 9 үйлчлүүлэгч 1 хоног, 7 үйлчлүүлэгч 2 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  


Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:

2017 оны 5 дугаар  сард  УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн.   

УХТЭ-т  цусны шинжилгээ 54,   шээсний шинжилгээ 51, биохими 297, бактериологи 26,  иммунологи шинжилгээнд  35 үйлчлүүлэгч тус бүр  2 хоног,  серологи 7,  цитологи, коагулограммын  шинжилгээнд  9 үйлчлүүлэгч тус бүр   1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.   

УГТЭ-т   цусны  шинжилгээ 99 үйлчлүүлэгч, шээсний ерөнхий шинжилгээ 63, биохимийн шинжилгээ  138, иммунологийн  шинжилгээнд  46 үйлчлүүлэгч тус бүр  1-6 хүртэл  хоног,   коагулограммын  шинжилгээнд  9 үйлчлүүлэгч 2 хоног,  бактериологийн шинжилгээ өгөхөөр 21 үйлчлүүлэгч  1 хоног  хүлээж  үйлчлүүлсэн  байна.  



Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  5 дугаар  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдэл  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, СЭМҮТ, УАУТХ-д   бүртгэгдсэн.  

УНТЭ-ийн мэс заслын тасагт 4  үйлчлүүлэгч 6 хүртэл  хоногоор, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 2 үйлчлүүлэгч,   дотоод шүүрлийн тасагт 4 үйлчлүүлэгч  тус бүр 14 хоног хүртэл  хугацаагаар хэвтэн эмчлүүлэхээр хүлээж үйлчлүүлжээ.  Өмнөх  сард тус эмнэлэгт  27 үйлчлүүлэгч 1-3 хоногоор хэвтэн эмчлүүлэхээр хүлээснээс  дотоод шүүрлийн тасагт 14, уламжлалт  эмчилгээний тасагт 8, мэс засал 2, бөөр судлалын тасагт 3 үйлчлүүлэгч хүлээсэн байна.  

УХТЭ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл өмнөх  сард 160 тохиолдол бүртгэгдэж  байсан бол УГТЭ-т  97 тохиолдол 4-р сард  бүртгэгдсэн байна.  

5-р сард УХТЭ-т бөөр судлал, зүрх судас, мэс засал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр нийт 103 үйлчлүүлэгч 1-7 хоногийн хугацаанд хүлээж   үйлчлүүлсэн бол  УГТЭ-ийн   хэвтүүлэн эмчлэх тасгуудад нийт 222 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр хүлээж үйлчлүүлжээ.    


ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын  тасагт  165 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэнээс  1-3 хоногоор 36 үйлчлүүлэгч, 3-6 хоногоор  40, 7-14 хоног 49, 15-30 хоног 31, 1 сараас дээш  хугацаагаар 9 үйлчлүүлэгчийн  хүлээгдэлтэй байна.  

4 дүгээр  сард тус тасгийн хүлээгдэл 201  байсан  бол 5-р сард  165  болж  хүлээгдэл 36  тохиолдлоор буурсан байна.  

Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 63 үйлчлүүлэгч, хими эмчилгээний тасагт 39 үйлчлүүлэгч тус бүр 1-30 хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сартай харьцуулахад  хөнгөвчлөх эмчилгээний тасгийн  хүлээгдлийн тохиолдол 9, хими эмчилгээ 1 тохиолдлоор   буурсан байна.  Өдрийн хими эмчилгээний тасагт 134  үйлчлүүлэгч  1-30 хүртэл хоногоор хэвтэн  эмчлүүлэхээр хүлээгдэлд  бүртгэгдсэн байна.  

УАУТХ-д  4 дүгээр  сард 205  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдэж байсан бол 5-р сард 109  болж 96 тохиолдлоор буурчээ. Тэдгээрийн 33,9% нь 1-3 хоног, 26,6% нь 3-6 хоног, 39,4% нь 7-14 хоногийн  хугацаанд хүлээгдэлтэй байна.  

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 49 байгаа нь өмнөх сартай /84/ харьцуулахад  35 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Тус  тасагт 1 -3 хоногоор  хэвтүүлэн эмчлэх 8, 3-6 хоногоор  9, 7-14 хоногоор 25, 15-30 хоногоор 7  үйлчлүүлэгч хүлээж байна.  


Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хамгийн олон хоногийн хүлээгдэл СХД-ийн ЭМТ-ийн мэдрэлийн  тасагт 9 үйлчлүүлэгч 1 сараас дээш хугацаанд  хүлээж  үйлчлүүлсэн байна.  


Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  5 дугаар  сард  23285  дуудлага бүртгэгдсэний   35,6%-ийг 0-20 минутад, 31,2%-ийг 21-40 минутад, 18,3%-ийг 41-60 минутад, 14,9 %-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.

Түргэн тусламжийн төвийн  5 дугаар  сарын  тусламж үйлчилгээний хүлээгдлийг өмнөх сартай харьцуулахад 1 цагаас дээш  хугацаанд очсон дуудлага 1,3%-иар нэмэгдэж,  хамгийн бага хугацаанд \0-20 минут\ хүрч үйлчилсэн  тохиолдол  0,7%-иар буурсан үзүүлэлттэй байна.  



 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА 

Холбоотой мэдээ, мэдээлэл