2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ


   Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу хүлээгдлийн  мэдээ ирүүлэх  12 байгууллагаас 4 дүгээр сард  эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 8   байгууллага мэдээ ирүүлсэн.  
 Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  эмчийн үзлэгийн хүлээгдэл:

2017 оны 4  дүгээр сард   УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн  эмчийн үзлэг хүлээгдэлтэй,  харин УГТЭ, ГССҮТ  амбулаторын  үзлэг хүлээгдэлгүй ажилласан  байна.  Үүнд:  

УНТЭ-ийн  амбулаторийн 9 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс  үе судлалын кабинет 9 хоногийн,  нүдний даралт хэмжих кабинет  7 хоногийн, шүдний эмчилгээний кабинет -5 хоногийн, мэдрэлийн кабинет -4 хоногийн,  чих хамар хоолой, нүдний кабинетууд 3 хоногийн, арьс харшил, урлоги, зүрх  судасны кабинетэд  2 хоногийн  хүлээгдэлтэй байна.  

УХТЭ-ийн  8  кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс  бөөрний кабинетэд 1-3 хоногийн хүлээгдэлтэй 4 үйлчлүүлэгч, нүд, мэдрэлийн  кабинетэд  2 хоногийн хүлээгдэлтэй 1 үйлчлүүлэгч  бүртгэгдсэн бол, 1 хоногийн  хүлээгдэлтэй кабинетийн тоонд зүрх судасны кабинет  9 үйлчүүлэгчийн, мэс засал 2, уламжлалт эмчилгээ 2, булчирхай  судлал 9,  эмэгтэйчүүдийн кабинет 5  үйлчлүүлэгчийн хүлээгдэл  бүртгэгдсэн  байна.  

ЭХЭМҮТ-ийн  амбулаторийн 5 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэн. Мэдрэлийн  кабинет 49 үйлчлүүлэгч,   хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын кабинетэд  24 үйлчүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй, зүрх судасны кабинет 62 үйлчүүлэгч, нүдний кабинет 72 үйлчлүүлэгч  2 хоногийн хүлээгдэлтэй  байсан бол хараа хамгаалах кабинетэд 86 үйлчлүүлэгч 3 хоног  хүлээж үйлчлүүлжээ.  

ХСҮТ-ийн  11 кабинетэд  хүлээгдэл бүртгэгдсэнээс 7-14 хоногийн хүлээгдэлтэйд  зүрх судас 36 үйлчлүүлэгч, элэг цөс  нойр булчирхайн  мэс засал /33/, хими эмчилгээ /33/, 3-6 хоногийн хүлээгдэлтэйд  цээжний хөндийн мэс засал /33/, мэс засал /10/, хавдар /30/, эмэгтэйчүүд /40/, туяа эмчилгээ /18/, 1-2 хоногийн хүлээгдэлтэйд толгой хүзүүний мэс заслын тасаг /30/, хөнгөвчлөх /3/ кабинетууд байна.  

Өмнөх сартай  харьцуулахад УНТЭ-ийн бөөр судлал, уушги, мэс засал, нүдний  кабинет, чих хамар хоолой, хоол боловсруулах, булчирхай  судлалын кабинетийн хүлээгдлийн хугацаа буурч, зүрх судас, мэдрэл, үе судлалын кабинетийн  хүлээгдлийн хугацаа нэмэгдсэн байна.  

УХТЭ-ийн хүлээгдлийг  3-р сарын  байдалтай  харьцуулахад  зүрх судас, мэс засал,  чих хамар хоолой, булчирхай судлал, урологи, хоол боловсруулах эрхтэн, эмэгтэйчүүд судлалын кабинетийн хүлээгдлийн хугацаа буурсан бол бөөр судлал, уламжлалт эмчилгээний хүлээгдлийн  хугацаа нэмэгджээ.

ЭХЭМҮТ-ийн  хувьд амбулаторийн хүлээгдэл өмнөх сартай харьцуулахад  зүрх судас, нүдний тасагт хүлээж байгаа үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн  бол хоол боловсруулах эрхтэн, хараа хамгаалах тасгийн хүлээгдлийн тохиолдлын  тоог  бууруулсан  байна.

Өмнөх сартай харьцуулахад ХСҮТ-ийн  хөнгөвчлөх эмчилгээний тасгийн хүлээгдэл хугацааны хувьд буурсан боловч, бусад кабинетүүдэд  хүлээгдлийн хугацаа болон үйлчлүүлэгчийн тоо  нэмэгдсэн байна.  

УХТЭ-ийн 3,4-р  сарын  амбулаторийн  кабинетүүдийн   нийт хүлээгдлийн  тоо:  

УНТЭ, УХТЭ-ийн 4-р сарын  амбулаторийн  үзлэгийн  зарим кабинетийн  хүлээгдлийг  хугацаагаар /хоног/ харьцуулсан нь:   
 
 
Хоёр.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 4 дүгээр  сард  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, СЭМҮТ-ийн  оношлогооны  кабинетуудад тус тус хүлээгдэл бүртгэгдсэн байна.   

УНТЭ-ийн оношлогооны кабинетүүдээс  цуллагын эхо, доплер, захын судасны эхо, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ  7-14 хоногийн хүлээгдэлтэй,  рентген, ходоодны дуран, холтер, ачаалалтай зүрхний  сорил, сонсголын бичлэг, бамбайн эхо 3-6 хоногийн хүлээгдэлтэй,  тархины цахилгаан бичлэг 2 хоногийн хүлээгдэлтэй байна.

УХТЭ-т  хэвлийн эход харуулахад 3 хоног, рентген зураг авахуулах, ЭКГ, ходоодны дуран, нүдний уг дурандуулахад 2 хоногийн хүлээгдэлтэй үйлчилсэн байна.

УГТЭ-т рентген, эхо, тархины цахилгаан бичлэг, доплерографийн шинжилгээ 3-6 хоног, харин дурангийн шинжилгээ 15-аас дээш хоногийн хүлээгдэлтэй  байна.

ЭХЭМҮТ-ийн  Эхо 1 хоног, тархины цахилгаан бичлэг 2 хоногийн хүлээгдэлтэй байна.

СЭМҮТ-ийн эмгэг сэтгэл судлалын оношлогоонд 68  үйлчлүүлэгч бүртгэгдсэнээс 16  үйлчлүүлэгч өдөртөө шинжилгээ хийлгэж, 10 үйлчлүүлэгч 1 хоног, 12 үйлчлүүлэгч 2 хоног, 46 үйлчлүүлэгч 3-6 хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  
 
Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:  

2017 оны 4 дүгээр  сард  лабораторийн шинжилгээний хүлээгдэл УНТЭ, УХТЭ, УГТЭ-т  бүртгэгдсэн.

УНТЭ  бактериологийн шинжилгээ 7-14  хоногийн хүлээгдэлтэй үйлчилсэн бол   УХТЭ цус,   шээс, биохими, бактериологи,  иммунологийн шинжилгээг 2 хоногийн,  серологи,  цитологи, коагулограммын  шинжилгээг  1 хоногийн хүлээгдэлтэй  үйлчилсэн байна.

УГТЭ-т   цус, биохими,  шээсний ерөнхий шинжилгээ 7-14 хоногийн хүлээгдэлтэй байгаа нь  өмнөх сарын түвшинд байна.   

Хүлээгдлийн мэдээ ирүүлсэн бусад /ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, СЭМҮТ/   эрүүл мэндийн  байгууллагуудын лабораторийн  тусламж үйлчилгээнд  хүлээгдэл бүртгэгдээгүй байна.  



Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  4 дүгээр  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдэл  УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, СЭМҮТ, УАУТХ-д   бүртгэгдсэн.  

УНТЭ-т 27 үйлчлүүлэгч 1 -3 хоногоор хэвтэн эмчлүүлэхээр хүлээснээс  дотоод шүүрлийн тасагт 14, уламжлалт эмчилгээний тасагт 8, мэс засал 2, бөөр судлалын тасагт 3 үйлчлүүлэгч хүлээж  байна.  

УХТЭ-т бөөр судлал, мэс засал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр нийт 160 үйлчлүүлэгч 1-7 хоногийн хугацаанд хүлээж   үйлчлүүлжээ. Үүнийг  хүснэгтээр харуулбал:   
 

ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслийн  тасаг 201 үйлчлүүлэгчийн хүлээгдэлтэй байснаас 58  буюу 28,8% нь 1-3 хоног, 15,9% нь 3-6 хоног,  17,4%  нь 15-30 хоног, 3,9%  нь 1 сарын хугацаанд  хүлээгдэлтэй байна. 3-р сард тус тасгийн хүлээгдэл 187  байсан  бол 4-р сард  хэвтэх хүлээгдэл 14 тохиолдлоор нэмэгдсэн  байна.

Хөнгөвчлөх /52/ , хими эмчилгээний тасаг /40/ 1-30 хоногийн хүлээгдэлтэй байна. Өмнөх сартай харьцуулахад хими эмчилгээний тохиолдлын тоо нэмэгдсэн /3-р сард 16/   бол өдрийн хими  эмчилгээний  хүлээгдлийн тохиолдлын тоо 74-өөр  буурсан байна.

УАУТХ-д  3-р сард  131  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдэж байсан бол 4-р сард 205 болж 74 тохиолдлоор нэмэгджээ. Тэдгээрийн 8,7% нь 1-3 хоног, 11,2% нь 3-6 хоног, 36,5% нь 7-14 хоног, 29,2% нь 15-30 хоног, 14,1% нь 1 сарын хугацаанд хүлээгдэлтэй байна.  

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасгийн хүлээгдэл 84 байгаа нь өмнөх сартай /193/ харьцуулахад  109 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Тус  тасагт 1-3 хоногоор  хэвтүүлэн эмчлэх 9, 3-6 хоногоор  19, 7-14 хоногоор 24, 15-30 хоногоор 7, 1 сар хүртнл хугацаагаар 25 үйлчлүүлэгч хүлээж байна.  


Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хамгийн олон хоногийн хүлээгдэл 1 сараас дээш хугацаагаар СХД-ийн ЭМТ-ийн мэдрэлийн  тасаг -15, Налайх дүүргийн  ЭМТ-ийн дотрын тасаг /3/, уламжлалтын тасагт /26/  бүртгэгдсэн байна.  

Дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний 4-р сарын хүлээгдлийг 3-р сартай  харьцуулан хүснэгтээр харуулвал:  

Нийслэлийн түргэн  тусламжийн төвд 1-р улиралд  нийт 81436 дуудлага  ирснээс 2-р  сард 22675,  3-р  сард 31230 дуудлага ирсэн  байна. 4-р сард  24089  дуудлага бүртгэгдсэний  36,3%-ийг 0-20 минутад, 33,3%-ийг 21-40 минутад, 16,72%-ийг 41-60 минутад, 13,57 %-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.  

Түргэн тусламжийн төвийн  4-р  сарын  тусламж үйлчилгээний хүлээгдлийг өмнөх сартай харьцуулахад 1 цагаас дээш  хугацаанд очсон дуудлага 5,5%-иар,  хамгийн бага хугацаанд \0-20 минут\ хүрч үйлчилсэн  тохиолдол 4,4%-иар  тус тус буурсан үзүүлэлттэй байна.  

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА 

Холбоотой мэдээ, мэдээлэл