“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг танилцууллаа

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг танилцууллаа


Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил-3” төслийн Удирдах хорооны өргөтгөсөн хурал өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар зочид буудалд болж өндөрлөлөө. Хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хэлсэн үгэндээ

“Энэ удаагийн манай хурал нэлээд өвөрмөц болж байна. Учир нь Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “ЭМСХХ-4” төсөл энэ оны гуравдугаар сараас эхэлж байгаатай холбогдуулан төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэн шинэчилсэн. Үүнд, МХЕГ-ын дэд дарга Д.Ганбат, НЗД-ын орлогч Ц.Цогзолмаа, Монголын эмнэлгүүдийн холбооны тэргүүн Л.Жамбалжав, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал О.Дамба нар Удирдах хорооны гишүүнболж орж байгаа. Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгчДоктор Виват болон АХБ-ны төлөөлөгч Клод Бодарт нар ажиглагч-гишүүнээр оролцох болж байгаа. Түүнчлэн энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан төслийн үйл ажиллагаатай холбоотой хүмүүсийг урьж оролцуулж байна” гэсэн юм. Дээрх хурлаар гурван асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд үүнд, ЭМСХХ-3 төслийн үр дүнг танилцуулах, шинээр эхэлж байгаа төслийн талаар мэдээлэх, төслийг хэрэгжүүлэх зөвлөмжийг танилцуулсан юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл