Эрүүл мэндийн яам - Монгол улсын засгийн газар
ЭХ ОРОНДОО НҮДНИЙ ТОРЛОГ ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ БАЙНА.   ЭМЯ     “Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлажээ     ЭМЯ     Төрийн дээд одон медалиар шагнагдлаа     ЭМЯ     Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.     ЭМЯ    ХАЛДВАРТ СААГИЙН ЭСРЭГ ИДЭВХИГҮЙЖҮҮЛСЭН ВАКЦИНЫГ ДАРХЛААЖУУЛАЛТАД НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН  НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ/ 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар/

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ/ 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар/

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар Дэлхий дахинд Мэдээллийн эх сурвалж ДЭМБ Өвчилсөн хүний тоо 844 Нас барсан хүний тоо 25 Өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн. Монгол улсад Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Хэрэгжүүлж буй арга хэмжээ 1. ЭМЯ, ДЭМБ-тай байнга мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна. 2. Өвчний нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагт мэдээлэл өгч байна. 3. Цаг үеийн байдалтай уялдуулан өвчний эмнэлзүй, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн эмч нар цуврал зөвлөмж өгч байна. 4. ХӨСҮТ-д 8008-6829 дугаарын нээлттэй утас ажиллаж зөвлөгөө өгч байна. Сэрэмжлүүлэг:  Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mn; https://www.facebook.com/www.mohs.mn/; https://www.facebook.com/eocmohs/ )-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх  Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх  14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах  Амны хаалт тогтмол зүүж хэвших  Гараа тогтмол савандаж угаах  Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах  Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх  Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ. Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төв байгууллаа. Сургалтын орчин онол, практик хосолж бүх орчин нөхцлийг бүрдүүлсэн төвийг УНТЭ-ийн удирдлага ажилчид хамтран зохион байгуулжээ. Төгсөлтийн дараах сургалт гэж томоохон даваа эрүүл мэндийн салбарт байдаг. Энэ эмч нараа чадвартай мэдлэг боловсролтой, төгсөлтийн дараа амьдрал дээр ямар ч өвчний үед мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах тэр боломжийг бүрдүүлэхэд чадварлаг эмч нараас гадна орчин нөхцөл сайн байх ёстой. Анх удаа улсын хэмжээнд дэлхийн жишигт нийцсэн сургалт , эрдэм шинжилгээний төвийг өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр байгуулна гэдэг бол УНТЭ-ийн удирдлага хамт олны асуудалд хандаж байгаа сэтгэл, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцөд зөвхөн нэг байгууллага хэрхэн анхаарч болдгийн томоохон жишээ болсон ажил болж байна” хэмээн байшаалтай байгаагаа илэрхийллээ. УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан: Яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамж хоёр дахин нэмэгдэж, зохион байгуулалтаа шинэчиллээ. Иргэд шинжилгээ, оношилгоогоо бүрдүүлэх гэж нэлээд хугацаа ордог байсан бол яаралтай тусламжийн төв дээр оношилгоо, шинжилгээ ходоодны дуран, хэвлийн эхо бүгдийг нь нэг дор үзүүлэх боломж нээгдэж байна. Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд хүлээх танхим байгаагүй. Харин одоо ар гэрийнхэн хүлээх тухтай танхимтай боллоо. Гаднаас ямар нэгэн байдлаар хордсон хүн орж ирэх юм бол цэвэрлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Дээрээс нь үйлчлүүлэгчдийн чирэгдлийг багасгах тал дээр анхаарсан. Өвчний түүхээ нээлгэхийн тулд ийш тийшээ явдаг байсныг болиулж, яаралтай тусламжийн төвийн үүд хэсэгт байрлуулж өгсөн. Үйлчлүүлэгч хэвтдэг ор нэг байсныг тав нэмэгдүүлсэн зэрэг бүх тусламж үйлчилгээ нэг дороо төвлөрч хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдсэн гэж ойлгож болно. УНТЭ нь эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулан сургах сургалтын эмнэлэг болохын хувьд суралцагч, оюутнуудын хөгжлийг дэмжих зорилгоор Сургалт эрдэм шинжилгээний төвийг нээн ашиглалтад оруулж байна. Сургалтын төвд оюутны номын сан, сургалтын танхимууд, онлайн төв, амралтын хэсэг, хувцас солих, хадгалах өрөө зэрэг дадлагажигч эмч нарт хэрэгтэй бүхнийг цогцоор шийджээ.

Долоо хоногийн онцлох

Шинэ мэдээ мэдээлэл

ЭХЭМҮТ-ӨӨС “ШИНЭ КОРОНАВИРҮСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СУРГАЛТЫГ ЭМЧ, АЖИЛТАН НАРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08 тоот албан даалгавар, ЭМСС-ын 2015 оны 242 тоот тушаал, ЭМС-ын 2020 оны 1дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгавар, тушаалыг хэрэгжүүлэн бэлэн байдлыг хангах, шинэ кронавирүсийн өвчлөлийн талаарх дэлхийн мэдээ, болзошгүй эрдслээс сэргийлж бэлэн байдлыг хангах, шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх халдвар хамгаалал, эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, сорьц авах, тээвэрлэлт, халдвар хамгааллын хувцсыг хэрхэн зөв хэрэглэх талаар сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ЭХЭМҮТ-ийн 150 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нарт зохион байгууллаа. Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Хүүхдийн эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн лавлах, хүлээлгийн хэсэгт байршуулсан урсдаг цахим самбаруудад байрлуулан, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

СЭМҮТ ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНИЙ “ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДОТООД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДОТООД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” сэдэвт үзүүлэх сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтаар СЭМҮТ-ийн Чанарын албаны үйл ажиллагаа нь хамгийн сайн үнэлэгдэж, олон сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилласныг газар дээр нь танилцуулахаар энэхүү бүтэн 1 өдрийн сургалтыг хийв. Мөн СЭМҮТ нь 2019 онд магадлан итгэмжлэлээр 98%-ийн үнэлгээтэйгээр 5 жилийн хугацаагаар магадлан итгэмжлүүлсэн байлаа. Сургалтын үйл ажиллагааг нээж СЭМҮТ-ийн ерөнхий захирал АУ-ы доктор, профессор Л.Насанцэнгэл, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НМХГ-ын Эмчилгээ, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаа нар үг хэллээ. Сургалтын зорилго нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад, чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эмчилгээ, сувилгааны чиглэлээр батлагдсан стандарт, удирдамжийг мөрдүүлж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих, тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах үр дүнтэй аргуудыг тусламж үйлчилгээндээ ашиглах, чиглэлээр сайн туршлагыг солилцох юм. Сургалтын хүрээнд СЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг “Байгууллагын соёл-Брендбүүк нэвтрүүлсэн нь”, СЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга Д.Одончимэг “Тусламж үйлчилгээнд чанарын дотоод хяналт тавих нь” сэдвүүдээр илтгэл тавьж, төвийн клиник тасгуудын үйл ажиллагааг танилцууллаа. Мөн “Нийгмийн эрүүл мэнд, сэтгэцийн тусламж үйлчилгээ, чанарын дотоод хяналтын чиглэлээр гаргасан шинэ бүтээл, гарын авлага, сайн туршлагын үзэсгэлэн” гаргасан нь оролцогчдын анхаарлыг их татлаа. Энэхүү сургалтад Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ор бүхий 80 гаруй эмнэлгийн 100 орчим чанарын албаны дарга, чанарын менежер болон сувилахуйн зарим арга зүйч нар оролцлоо. Өнөөдрийн бид бүхний зохион байгуулсан сургалт нь үр өгөөжтэй, оролцогчдын сэтгэлд хүрсэн маш сайхан үйл ажиллагаа болсонд СЭМҮТ-ийн хамт олон бид бүхэн баяртай байна.

Шинэ Зүрх судасны төвийн барилгын зураг төслийн явцыг танилцууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Зүрх судасны үндэсний төвийн (ЗСҮТ) барилгын зураг төслийн ажлыг Люксембургийн Их Гүнт улсын 1,5 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус зураг төслийн ажлыг Люксембургийн Их Гүнт улсын засгийн газраас зохион байгуулсан олон улсын тендерээр шалгарсан Испани улсын ИДОМ групп болон туслан гүйцэтгэгч Монголын ПиСиДиПи ХХК нар хийж гүйцэтгэж байна. 2019 оны 7 сараас барилгын зураг төслийн ажил эхэлсэн. Барилгын зураг төслийн ажлын хүрээнд ИДОМ-ийн баг 4 дэх удаагаа Монгол улсад ирж Зүрхний төвийн ажилтнууд болон холбогдох албаны хүмүүстэй албан уулзалт болон шаардлагатай тохиолдолд цахим уулзалт хийн барилгын зураг төслийг ажлыг хийж гүйцэтгэж байна. ЗСҮТ-ийн барилгын зураг төсөлд ЭМЯ-наас санал, дүгнэлт авах зорилгоор ИДОМ болон ПиСиДиПи ХХК-ийн бэлтгэсэн Зүрхний төвийн барилгын тайлан-3 болон ЗСҮТ-ийн мултимедиа пресентейшнийг танилцуулах хурлыг 2020 оны 01 сарын 23-ны 16 цагт ЭМЯ-д зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл Мэндийн Дэд Сайд болон ЭМЯ-ны газрын мэргэжилтнүүд оролцлоо. Тус хурлаар Эрүүл Мэндийн Дэд Сайд зураг төслийн явц амжилттай явж байгааг онцлоод зураг төслийг баталгаажуулах, улсын төсөвт тусгахаар хүлээлгэн өгөх хүртэлх процессд шаардлагатай арга хэмжээ болон холбогдох зөвшөөрлүүдийг цаг тухайд нь авч, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах хэрэгтэйг санууллаа.

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ/ 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар/

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар Дэлхий дахинд Мэдээллийн эх сурвалж ДЭМБ Өвчилсөн хүний тоо 844 Нас барсан хүний тоо 25 Өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн. Монгол улсад Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Хэрэгжүүлж буй арга хэмжээ 1. ЭМЯ, ДЭМБ-тай байнга мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна. 2. Өвчний нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагт мэдээлэл өгч байна. 3. Цаг үеийн байдалтай уялдуулан өвчний эмнэлзүй, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн эмч нар цуврал зөвлөмж өгч байна. 4. ХӨСҮТ-д 8008-6829 дугаарын нээлттэй утас ажиллаж зөвлөгөө өгч байна. Сэрэмжлүүлэг:  Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mn; https://www.facebook.com/www.mohs.mn/; https://www.facebook.com/eocmohs/ )-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх  Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх  14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах  Амны хаалт тогтмол зүүж хэвших  Гараа тогтмол савандаж угаах  Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах  Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх  Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.

УГТЭ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ӨРГӨТГӨН, ЭМЧ, АЖИЛТАН, ИРГЭД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙГ ТАСРАЛТГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 сарын 23-ны 19 дүгээр албан даалгавар, Дэд сайдын 2020 оны 01 сарын 06-ны “Сэрэмжлүүлэг хүргүүлэх тухай” албан тоот, Эмнэлгийн тусламжийн газрын 2020 оны 01 сарын 10-ны 7/95 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах, Эмнэлгийн даргын 2020 оны 01 сарын 14-нийн А07, 01 сарын 22-ны А/18 дугаар тушаалаар ажлын хэсэг томилон, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникт “Амьсгалын замын өвчний эрт илрүүлэг, үзлэг оношилгооны кабинет”-ыг 2020 оны 01 сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллуулж эхэллээ. Эмнэлгийн үйлчлүүлэгч олноор цугларсан хэсгүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг, санамжуудыг байршуулан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж 01 сарын 20-ны өдөр 86 хариуцлагатай ажилтнуудад, 01 сарын 22-нд 120 гаруй резидент эмч нар болон дэмжин туслах үйлчилгээний 168 ажилтанд, 01 сарын 23-нд 200 гаруй сувилагч нарт тус тус “Шинэ (nCoV) коронавирусийн халдвар ба хэв шинжит бус, хүнд хэлбэрийн уушгины үрэвслийн насанд хүрэгчдийн эмнэл зүйн зөвлөмж” сургалт зохион байгууллаа. Олон нийт рүү чиглэн халдварын шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх авах арга хэмжээний талаар болон амны хаалт хэрэглэх, гар халдваргүйжүүлэх дүрмийг баримтлах, зөв ханиаж найтаах дадлуудыг сурталчлах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх халдвар хамгаалал, эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, сорьц авах, тээвэрлэлт, халдвар хамгааллын хувцсыг хэрхэн зөв хэрэглэх талаар дадлагажуулах сургалт зохион байгуулж байна.

“ЭРҮҮЛ ИРГЭН АЯН-2020” ЭХЭЛЛЭЭ

“ЭРҮҮЛ ИРГЭН АЯН-2020” ЭХЭЛЛЭЭ. Нийслэлийн хэмжээнд өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Нийслэлийн иргэдийг эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой тус аяны нээлтэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныханы дунд зохилон тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хамтарсан багаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж байгааг тогтоожээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийн үр дүнд халдварт өвчний тоо 2016 оноос хойш тогтмол буурч байгаа хэдий ч зарим халдварт өвчний тухайд ихсэх хандлагатай байсаар байна. Тиймээс төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын ТХЗ-2030, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрүүд, Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан сайжруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эрт илрүүлгийг тогтмол хийснээр сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулан Монгол хүний дундаж наслалтыг уртасгах үндсэн зорилтын хүрээнд ЭМЯ, НЗДТГ, НЭМГ-аас олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна. Үүний нэг нь иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь оношлон эмчлэн, эрүүлжүүлэх зорилго бүхий “Эрүүл иргэн” аян юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хороод, Өрхийн эрүүл мэндийн төвд төрөлжсөн нарийн мэргэжлийн 7-8 чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, зөвлөгөө өгөхөөс гадна өрхийн эмч, мэргэжилтэнг ажлын байран дээр мэргэжлийн чиглэлээр сургаж буй нь иргэд, олон нийт төдийгүй эмнэлгийн мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн билээ. “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагааны хүрээнд 2020 оны гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл нийслэлийн 173 хороо, 142 Өрхийн эрүүл мэндийн төвд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвийн эмч, мэргэжилтнүүд дүүргийн эмч нартай хамтран үзлэг, оношилгоо хийх болсноороо онцлогтой юм. Аяны хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг, оношилгоо хийхээс гадна улсын хэмжээнд зохион байгуулж буй “Тэмбүүг устгая” арга хэмжээ, сүрьеэгийн халдварыг бууруулах, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд багажийн болон лабораторийн оношилгоонууд хийгдэнэ.

Монгол, Чех 2 Улсын эрүүл мэндийн салбарын харилцааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Бүгд Найрамдах Чех Улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлах Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Чех Улсын эмнэлгүүд хооронд байгуулах гэрээнд Чехийн эмнэлгүүд тус бүр гарын үсэг зурсан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гол механизм болох Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны үеэр Чех Улсаас эмнэлгийн тоног төхөөрөмж, ор хандивлах асуудлыг анх хэлэлцэн тохиролцсон зэрэг асуудлаар ярилцлаа. Тоног төхөөрөмжийг тээвэрлэлтийн үйлчилгээнд чехийн талаас Чех Улсын EGT Express ХХК-г санал болгосон байгаа боловч Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам эмнэлгийн тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн хариуцан тээвэрлэх боломжтой аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг хийж, тээврийн зардлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд хуваарилж, 2019 оны 1 дүгээр сард Эрүүл мэндийн сайд баталсан. Дээрх тоног төхөөрөмжүүдийг чехийн талын олон тооны эмнэлгийн байгууллагуудаас хандивлаж байгаа учраас тэдгээр эмнэлэг тус бүртэй Монгол Улсын Эрүүл мэндийн яам гэрээ байгуулж, баталгаажуулах шаардлагатай. Гэрээ тус бүр нь хандивлаж байгаа эмнэлэг болон хандивлах тоног төхөөрөмжийн мэдээллээр ялгаатай.

ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн Ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа

ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн Ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн 2020 оны 06/93 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газрын Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийн хэрэгжилт, хүний нөөцийн холбогдолтой тушаал шийдвэр, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараар ахлуулсан ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн Ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-т ажиллалаа. Ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулиар шатлан дэвших, мерит зарчмыг баримталсан эсэх зэрэг гол заалтууд орсон талаар ТАЗ-өөс онцолж байгаа тул эдгээрт анхаарч ажиллахыг зөвлөөд, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, холбогдох хууль, дүрэм сурталчлах ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна

“НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар ШиньЛианг Шанхай сайтад нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ. Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Дэлхийн зарим улс оронд шинэ Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ

БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. Нэгдүгээр сарын 2-ны байдлаар короновирусээр халдвараар 282 хүн өвчилж, зургаан хүн нас барсан. Тайланд улсад хоёр, Япон, БНСУ-д тус бүх нэг хүн халдвар авсан тухай ДЭМБ-аас мэдээллээ. Албан бус эх сурвалжийн мэдээгээр АНУ, Австрали, Филиппин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн ээлжит үзлэг, оношлогоо” амжилттай зохион байгуулагдлаа

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/327 дугаар тушаал “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр:Тэмбүүг устгая” үйл ажиллагаа, Аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгооны 2 дах шатны үзлэгийг Сайхан сумын ард иргэдийн дунд 01 сарын 16-19-ны өдрүүдэд зохион байгуулж 2260 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ. Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдагсдын 1228 хүн цээжний хөндийн эмгэг /сүрьеэ/ илрүүлэх оношлогоонд хамрагдсанаас цэрний шинжилгээ өгөх шаардлагатай иргэдийг онош баталгаажуулахаар илгээж, 1237 хүн тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаас эерэг гарсан тохиолдлын шинжилгээг баталгаажуулан эмчилгээг эхлээд байна. Нийгмийн эрүүл мэндийн зайлшгүй анхаарах шаардлагатай дээрхи халдварт өвчнүүдийг эрт илрүүлэх, эмчилгээнд бүрэн төгс хамруулах, хяналтанд авах, хавьтлыг тогтоон эмчлэн эрүүлжүүлэх энэхүү арга хэмжээнд нэгдэн салбар дундын хамтын ажиллагааг харуулан хамтран ажилласан Сайхан сумын Засаг дарга, Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, төр төсвийн байгууллагынхан, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Эрүүл, Сүрьеэгүй, Гоё Сэлэнгийн төлөө цаашид ч бид хамтдаа.

ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА